ДАШТ-ий “ B “ хэсэгт учраа таарсан Испани – Португалийн шигшээ багуудын тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Өчигдөр буюу 6р сарын 14-ний өдөр хөлбөмбөгийн ДАШТ Оросын холбооны улсад албан ёсоор нээлтээ хийн эхэлсэн билээ.
Энэ удаагийн ДАШТ-ий хэсгийн шатны хамгийн сонирхолтой тоглолтоор нэрлэгдэж байгаа 2010 оны Дэлхийн аварга Испани болон хоёр жилийн өмнө ЕАШТ-д түрүүлсэн Криштиан Роналдугаар ахлуулсан Португалийн шигшээ багуудын тоглолт энэ үдэш 02:00 цагаас Сочи хотын Фишт цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм.
Хоёр багийн мэдээлэл
Испанийн шигшээ баг багийн үндсэн дасгалжуулагч Жульен Лапатегуг ДАШТ болохоос ердөө 2 хоногийн өмнө ажлаас нь чөлөөлж түүний оронд Испанийн шигшээ баг болон Реал Мадрид клубт тоглож явсан Гонзало Иеррог шигшээ багийн дасгалжуулагчийн албанд томилоод байна. Испанийн шигшээ багаас Дани Карвахал өнөөдрийн тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд түүний оронд баруун жигүүрийн хамгаалалтад залуу хамгаалагч Алваро Одриозола гарах магадлал өндөр байгаа юм.
Харин Португалийн шигшээ багт ямар нэгэн бэртэл гэмтлийн асуудал байхгүй байгаа бөгөөд довтолгооны шугамд Криштиан Роналдутай хамт Андрэ Силва, Гончало Гуэдос нарын аль нэг нь гарах юм.
Хоорондын тоглолт
Хоёр баг хоорондоо нийт 35 удаа тааран тоглосноос Испани 16 ялсан бол Португаль 6 ялж 13 тоглолт тэнцээгээр өндөрлөж байсан.
Хамгийн сүүлд 2010 оны ДАШТ-ээр шөвгийн 16-гийн шатанд учраа таарч Испани 1-0-р хожиж байв.
Холбоотой статистик
- Криштиан Роналду тэмцээний урьдчилсан шатанд 18 гоолд шууд оролцсон. ( 15 гоол , 3 дамжуулалт )
- Португаль ДАШТ-ний хэсгийн шатанд хийсэн сүүлийн 9 тоглолтод ердөө нэг ялагдал амссан. ( 2014 оны ДАШТ Герман 4-0 )
- Дасгалжуулагч Фэрнандо Сантос дасгалжуулагчийн замналдаа олон улсын тавцанд 3 удаа хасагдах шатанд шалгарч байсан. ( 2012 ЕАШТ Грек шөвгийн найм , 2014 ДАШТ Португаль шөвгийн 16 , 2016 ЕАШТ Португаль аварга )
- Испанийн шигшээ баг ДАШТ-ний нээлтийн 12 тоглолтод ердөө 2 хожсон. ( 3 тэнцээ , 7 ялагдал )
- Испанийн шигшээ баг 11 дэх удаагаа дарааллан ДАШТ-нд оролцож байна.
- Испани ДАШТ-ний сүүлийн 14 тоглолтонд нэг ч тэнцээ аваагүй. ( 10 ялалт , 4 ялагдал )
- Урьдчилсан шатанд ялагдаагүй дөрвөн багийн нэг Испани ( Бельги , Англи , Герман )
- 2010 оны ДАШТ-д түрүүлсэн бүрэлдэхүүнээс Давид Силва , Серхио Рамос , Андрэс Иниеста , Пэпэ Рэйна, Серхио Бускуэтс , Жэрар Пикэ гэсэн 6 тоглогч одоогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд байна.
Л.Анхбаяр