ДАШТ-ий “А” хэсэгт учраа таарсан Египет – Уругвайн шигшээ багуудын тоглолт Екатеринбург аренад болж Уругвай 1:0-оор эхний хожлоо авлаа.
Тоглолтын 89 дахь минутад 23 настай хамгаалагч Жоүс Жиминэз гоол оруулснаар Уругвайн шигшээ баг ялалт байгуулсан юм.
Египетийн шигшээ баг дэлхийн аваргад 4 тоглолт хийхдээ нэг ч ялалт байгуулж байгаагүй бөгөөд 28 жилийн дараа ДАШТ-д оролцсон ч эхний тоглолтдоо хожигдлоо.
Харин Уругвайн шигшээ багийн хувьд 2010 оны ДАШТ-ний хагас шигшээд үлдэж байсан бол 2014 онд шөвгийн 16-д шалгарч байсан билээ.