Энэ удаагийн ДАШТ-ий хэсгийн шатны хамгийн сонирхолтой, үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолтуудын нэг дөнгөж сая өндөрлөөд байна.
“B“ хэсэгт учраа таарсан Испани – Португалийн шигшээ багуудын тоглолт ширүүхэн болж, 3:3 харьцаагаар тэнцлээ.
Испани, Португалийн шигшээ багийн тоглолт 90 дэхь минутад 3:3-ын харьцаагаар тэнцсэн бөгөөд нэмэлт дөрвөн минутад аль нэг баг гоол оруулсангүй.
Хоёр баг хоорондоо нийт 35 удаа тоглож байсан бөгөөд Испани 16 ялсан бол Португаль 6 ялж 13 тоглолт тэнцээгээр өндөрлөж байжээ.
Хамгийн сүүлд 2010 оны ДАШТ-ээр шөвгийн 16-гийн шатанд учраа таарч Испани 1-0-р хожиж байсан аж.
Өнөөдрийн тоглолтын бас нэг онцлох зүйл бол Португалийн шигшээ багийн ахлагч Криштиан Роналду өнөө цагийн шилдэг тоглогч яах аргагүй мөн гэдгээ баталж чадлаа. Түүний хувьд ДАШТ-д анхны чөлөөт цохилтоороо гоол хийж буй аж. ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг гурван гоолоор тэргүүлж байна.