Бүгд Найрамдах Татарстан улсын нийслэл бөгөөд хамгийн том хот болох Казань Волга болон Казанка голын бэлчэрт байрладаг.
Оросын нийслэл Москва хотоос 820 км зайд орших Казань хотын Казань Арена 44 779 хүний суудалтайгаар 2013 онд ашиглалтанд оржээ.
Казань Аренаг бадамлянхуа цэцгийг санагдуулахаар бүтээжээ. Тус цэнгэлдэхийн дизайн дээр Английн Уэмбли, Арсенал багийн Эмирэйтс цэнгэлдэхийн дизайныг зохиосон архитекторуудын баг ажилласан аж.
Казань Арена нь Лондон хотод байрлах дээрх хоёр цэнгэлдэхээс хэмжээгээр ч багтаамжаараа ч жижиг боловч бусад цэнгэлдүүхэдтэй харьцуулахад хамгийн олон талаар ашиглах боломжтой цэнгэлдэх билээ. Энд 2015 оны Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хоёр ч бассейн суурилуулж байсан аж.
2013 оны долоодугаар сард ашиглалтанд орсон Казань Аренад 2013 оны Дэлхийн Оюутны Зуны Универсиад наадам болж өнгөрсөн ба түүнээс хойш Казанийн Рубин багийн цэнгэлдэх болсон юм.
Тус цэнгэлдэх нийт 14.4 тэрбум рубль буюу 231 ам. Долларын өртгөөр боссон аж.
Энд зургаадугаар сарын
- 16-нд Франц- Австрали,
- 20-нд Иран- Испани,
- 24-нд Польш- Колумб,
- 27-нд Өмнөд Солонгос- Герман зэрэг багуудын хэсгийн тоглолтуудаас гадна шөвгийн 16, хагас финалын тоглолт болох юм.