Өнөөдөр тоглох Франц болон Австралийн шигшээ багуудын тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
ДАШТ-ний “A“ , “B“ хэсгийн тоглолтууд өнгөрсөн 2 хоногт амжилттай явагдаж өндөрлөөд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр ОХУ-ын дөрвөн хотын дөрвөн цэнгэлдэх хүрээлэнд ээлжит хоёр хэсгийн 4 тоглолт явагдах хуваарьтай байгаа юм.
Хоёр багийн мэдээлэл
Дэлхийн нэг удаагийн аварга Францын шигшээ багаас өвдөгний бэртэлтэй байсан баруун жигүүрийн хамгаалагч Жибрил Сидибэ өнөөдрийн тоглолтод оролцоход бэлэн болоод байна.
Харин багийн гол довтлогч Кильяан Мбаппэ өнөөдрийн тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд тэрбээр хэдхэн хоногийн өмнө бэртэл аваад байсан юм. Өнөөдрийн тоглолтод “Гурван өнгөтнүүд“-ээс Антуан Грийзманн болон Оливье Жиру нар урд шугамд гарах магадлалтай байна.
Австралийн дасгалжуулагч Бэрт Ван Марвик шигшээ багийн ахлагч Майл Жединакийк сэлгээнд суулгаж түүний оронд төвийн хагас хамгаалалтад Массимо Лунгог гараанд гаргана.
Хоорондын тоглолт
Хоёр баг цорын ганц удаа албан ёсны тэмцээнд тоглосон байдаг нь 2001 он. Тухайн үед “ Тив хоорондын “ цомын тэмцээнд учраа таарахад Австрали 1-0 харьцаатай хожиж байсан юм.
Хамгийн сүүлд 2013 онд нөхөрсөг тоглолт хийхэд Франц 6-0р илүүрхэхэд Оливье Жиру Австралийн хаалганд 2 гоол оруулсан юм.
Холбоотой статистик
Францын шигшээ баг оролцсон сүүлийн 9 ДАШТ-нийхээ ердөө хоёрт нь л хэсгээ тэргүүлэн цааш шалгарсан. ( 1998 , 2014 )
1998 оны ДАШТ-д түрүүлсэнээс хойш “ Гурван өнгөтнүүд “ гурван ДАШТ-д оролцохдоо хэсгийн шатны 12 тоглолтоос 3 хожил аваад байна. ( 3 хожил , 5 тэнцээ , 4 хожигдол )
Хэрэв өнөөдөр Оливье Жиру гоол оруулах юм бол Францын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад Зинедин Зиданы дээр бичигдэж гуравдугаар байранд бичигдэж эхэлнэ.
Австралийн шигшээ баг 5 дахь удаагаа ДАШТ-д оролцож байна.
Австрали 2006 оны ДАШТ-ий хасагдах шатанд шалгарч байсан нь тэдний хувьд хамгийн дээд амжилт.
Австрали дэлхийн аваргын тавцанд 13 тоглолт хийхдээ 2 ялалт байгуулаад байгаа. (Япон Серби )
Ногоон тивийнхэн ДАШТ-д ердөө нэг тоглолтод хаалгаа хуурай манаж байсан нь 1974 онд тохиож байв.
Тим Кэхилл Австралийн багийн ДАШТ-д оруулсан 11 гоолын 5-ыг оруулаад байна.
Л.Анхбаяр