ДАШТ-ий “D“ хэсэгт учраа таарсан Хорват – Нигерийн шигшээ багуудын тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт шөнийн 03:00 цагаас Хорват болон Нигерийн шигшээ багуудын хооронд явагдах юм.
Хоёр багийн мэдээлэл
Нигерийн довтлогч Одион Игало 29 насны төрсөн өдрөөрөө Дэлхийн аваргын анхны тоглолтоо хийх боломжтой бол хөлний бэртэлтэй байсан хагас хамгаалагч Вилфрид Ндиди өнөөдрийн тоглолтод оролцоход бэлэн болоод байна.
Хорватын багт ямар нэгэн асуудал байхгүй гэж багийн арын албаны хүмүүс мэдэгдээд байна.
Хоорондын тоглолт
Хоёр баг өмнө хоорондоо тоглож байгаагүй.
Холбоотой статистик
Хорват дэлхийн аваргад Африкийн багийн эсрэг нэг удаа тоглож байсан нь 2014 онд Камеруны эсрэг тоглож 4-0 харьцаатай хожиж байсан.
Нигерийн шигшээ баг Европын багуудын эсрэг хийсэн сүүлийн зургаан тоглолтдоо 1 хожиж , 1 тэнцэж , 4 хожигдоод байна.
Хорват ДАШТ-ий сүүлийн 7 тоглолтоос ердөө 1 ялалт байгуулаад байна. ( 2 тэнцээ , 4 хожигдол )
Хорват сүүлийн 3 ДАШТ-ний нээлтийн тоглолтдоо хожигдоод байна.
Иван Перишич өнгөрсөн 2014 оны ДАШТ-ээр 2 гоол 1 гоолын дамжуулалт өгч багаа тэргүүлсэн.
Нигерийн шигшээ баг анх 1994 оны ДАШТ-д оролцсоноос хойш 6 дахь ДАШТ-дээ оролцох гэж байна.
Нигерийн шигшээ багаас өөр ямар ч Африкийн баг ДАШТ-д 6 удаа оролцож байгаагүй.
Нигерийн багийн бүрэлдэхүүний дундаж наслалт 25 нас 336 өдөр. Энэ нь Нигерийг ДАШТ-д оролцож байгаа хамгийн залуу баг болгосон юм.
Л.Анхбаяр