Нижегородский мужийн засаг захиргааны төв болох Нижний Новгород хотод байрлах Нижний Новгород цэнгэлдэх 2018 онд 45 331 хүний суудалтайгаар ашиглалтанд орсон билээ.
Нижний Новгород хот нь Москвагаас 426 км зайд Волга мөрөн болон Ока голын бэлчирт байрладаг. Энд жилийн дунджаар хамгийн ихдээ 23 хэм дулаан, багадаа 13 хэм хүйтэн байдаг.
Волга мөрний бүс нутгийн байгалийн өвөрмөц тогтоц цэнгэлдэхийн ерөнхий харагдах байдалд ихээр нөлөөлсөн ба салхи, ус зэргийг Нижний Новгород цэнгэлдэх хүрээлэнгийн дизайнд тусгаж өгчээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны цахим хуудсанд тус цэнгэлдэхийг, “хагас тунгалаг давалгаа хэлбэрт фасад”-тай хэмээн тодорхойлсон байна. Орчин үеийн цэнгэлдэхүүдийн адил Нижний Новгород шөнө гэрэлтдэг.
Нижний Новгород цэнгэлдэхийн барилгын ажил 2005 онд Волга мөрний баруун эрэг, Нижний Новгород хотын төвд эхэлсэн аж. Дэлхийн аваргын тэмцээний дараагаар тус цэнгэлдэхийг залгамжлан авах Нижний Новгородын Олимпиец хөлбөмбөгийн баг хуучин Волга багийн суурин дээр 2005 онд байгуулагджээ.
Тус цэнгэлдэхийг нийт 17 тэрбум рубль буюу 269 сая ам. долларын өртгөөр босгожээ.
Энд 6-р сарын 18-нд Швед- Өмнөд Солонгос, 21-нд Аргентин- Хорват, 24-нд Англи- Панам, 27-нд Швейцари- Коста Рика зэрэг шигшээ багуудын хэсгийн тоглолт болох юм.