ДАШТ-ий сонирхолтой тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр хоёр хэсгийн дөрвөн тоглолт явагдаж өндөрлөсөн бол өнөө орой хоёр хэсгийн гурван тоглолттой. Орой Улаанбаатарынхаар 20.00 цагт эхлэх Е хэсгийн Коста Рика болон Сербийн багуудын тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Хэрэв өнөөдрийн тоглолтод Бранислав Иванович оролцвол шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчоор тодрох боломжтой ( 104 тоглолт ), өмнөх амжилтыг Интер Милан клубт тоглож байсан Деян Станкович эзэмшиж байсан юм. Сербийн багаас багийн ахлагч Александр Коларов болон НьюКаслын довтлогч Митрович нар гараанд гарна хэмээн мэдэгдээд байгаа. Харин Коста Рикагийн шигшээ багаас Реал Мадридын хаалгач Кэйлор Навас гараанд гарах нь тодорхой бол бага зэрэг бэртэлтэй гэгдэж байсан Жианкарло Гонзалэс, Оскар Дуартэ нар өнөөдрийн тоглолтод оролцох боломжтой болсон байна.
Хоорондын тоглолт
Коста Рика болон Сербийн шигшээ баг анх удаагаа тааран тоглох гэж байна.
Холбоотой статистик
Коста Рикагийн шигшээ баг 5 дахь ДАШТ-дээ оролцож байна. Тэдний хувьд 1990, 2014 онд хоёр удаа хасагдах шатанд шалгарч байсан юм.
2014 оны ДАШТ-ээр Коста Рикагийн шигшээ баг нэг ч ялагдалгүй тэмцээнээ дуусгасан 3 багийн нэг болсон. ( Герман , Недерланд ) Коста Рика Дэлхийн аваргын сүүлийн 4 тоглолтынхоо гуравт нь хаалгаа хуурай манаад байна.
Сүүлийн 4 дэлхийн аваргын нээлтийн тоглолтын гуравыг нь хожлоор эхлүүлсэн.
Дасгалжуулагч Оскар Рамирэз анхны Дэлхийн аваргадаа оролцох гэж байна. Тэрээр 1990 оны ДАШТ-д тоглож байсан юм.
Сербийн шигшээ баг оролцсон сүүлийн хоёр ДАШТ-ийхээ нээлтийн тоглолтод ялагдал хүлээгээд байна. Энэ удаагийн ДАШТ Сербийн шигшээ баг бие даасан улс болсноос хойшхи хоёр дахь ДАШТ.
Сербийн Душан Тадич урьдчилсан шатанд 7 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээрээ Иошуа Киммихийн дараагаар хоёрт бичигдсэн. 1962 оноос хойш Югослав болон Сербийн баг ДАШТ-ий шөвгийн наймын шатанд нэг ч удаа үлдээгүй.
Л.Анхбаяр