Өнөө орой ДАШТ-ий "F“ хэсгийн нэг тоглолт явагдана. Хойд Америкийн хүчирхэг улс Мексикийн шигшээ баг болон ДАШТ-ий цомыг хамгаалах зорилготой Орост хүрэлцэн ирээд байгаа Германы шигшээ багуудын тоглолт 23:00 цагт Лужники цэнгэлдэх хүрээлэнд эхлэх юм. Ингээд хоёр багийн тоглолтын өмнөх мэдээллийг та бүхэнд танилцуулж байна.
Хоёр багийн мэдээлэл
Германы шигшээ багийн Месут Өзил өвдөгний жижиг бэртлээс эргэн ирж байна. Иохам Лёв дасгалжуулагч зүүн жигүүрийн довтолгооны байрлалд Юлиан Дракслэр болон Марко Ройс нарын аль нэгийг гаргана хэмээн мэдэгдсэн.
Мексикийн шигшээ баг энэ удаагийн тэмцээнд хоёр гол хамгаалагчгүйгээр оролцох гэж байна. Нэстор Араухо өвдөгний бэртэлтэй байгаа бол Диего Рэйс цавины бэртлийн улмаас өнөөдрийн тоглолтод оролцох боломжгүй болжээ.
Хоорондын тоглолт
2 баг өмнө нь 11 удаа таарч байсан бөгөөд Германы шигшээ баг 5 хожсон бол Мексикийн шигшээ баг 1985 онд Германыг буулган авч байсан нь тэдний цорын ганц ялалт , 5 тоглолт хоёр багийн хооронд эвийн гэрээгээр өндөрлөж байсан байна.
Холбоотой статистик
Хоёр баг өмнө нь ДАШТ-ий түүхэнд гурван удаа таарч тоглож байсан бөгөөд 1978 онд Герман 6-0 харьцаатай , 1998 онд мөн л Герман 2-1 харьцаатайгаар тус тус хожиж байсан бол 1986 онд 0-0 харьцаатай тэнцэн улмаар Германы шигшээ баг торгуулийн цохилтоор буулган авч байв.
Германы шигшээ баг хамгийн сүүлд 1978 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтонд ялалт байгуулаагүй. Тухайн үед Польштой 0-0 харьцаатай тэнцсэн.
Германы шигшээ баг сүүлийн 6 тоглолтоос ердөө нэг хожил аваад байна. ( 3 тэнцээ , 2 хожигдол )
Мексикийн шигшээ баг оролцсон сүүлийн 6 ДАШТ-дээ шөвгийн наймд үлдэж чадаагүй байна.
16 дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаа Мексик дэлхийн аваргад оролцсон тоогоороо Бразил , Герман , Итали , Аргентиний дараа ордог.
Мексик ДАШТ-ий хэсгийн шатны 17 тоглолтонд 2 хожигдсон. ( 8 хожиж , 7 тэнцсэн )