Дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ баг өнөөдөр 02:00 цагаас анхны тоглолтоо Швейцарын эсрэг хийх гэж байна. Өнгөрсөн ДАШТ-ийг өөрсдийн талбай дээрээ зохион байгуулсан ч хагас шигшээд “гутамшигтай“-гаар ялагдсан Бразил 4 жилийн өмнөх алдаагаа засахын төлөө өнөөдөр талбай дээр гарах болно. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт болох Бразил болон Швейцарийн шигшээ багуудын талаарх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Бэртэлтэй байсан Нэймар өнөөдрийн тоглолтод багаа удирдан оролцоход бэлэн болжээ. Тэрээр тэмцээний өмнөх нөхөрсөг тоглолтуудад Хорват болон Австрийн багуудын хаалганд гоолдоод амжсан юм.
Харин Швейцарийн шигшээ баг сүүлийн 22 тоглолтонд ердөө нэг ялагдал хүлээгээд байгаа бөгөөд өнөөдрийн тоглолтод багийн гол тоглогчид болох Зердан Шакири болон Гранит Шака нар оролцоно.
Хоорондын тоглолт
Хоёр баг ДАШТ-ий түүхэнд нэг удаа таарч тоглосон нь 1950 он. Тухайн үед хасагдах шатанд тоглосон хоёр багийн тоглолт 2-2 харьцаатай өндөрлөж байв.
Харин нөхөрсөг тоглолтыг оролцуулаад хоёр баг хоорондоо 8 удаа тоглоход Бразил 3, Швейцарь 2 хожсон байна. 3 тоглолт эвийн гэрээгээр өндөрлөж байжээ.
Холбоотой статистик
Бразилын шигшээ баг 1930 оноос эхлэн бүх ДАШТ-д оролцсон цорын ганц улс.
Бразил хэсгийн шатны сүүлийн 12 тоглолтонд ялагдал хүлээгээгүй. ( 10 хожил , 2 тэнцээ ) , хамгийн сүүлд 1998 онд Норвегид хожигдож байсан.
Бразилын шигшээ баг сүүлийн 18 ДАШТ-ий нээлтийн тоглолтонд хожигдоогүй. ( 16 хожил , 2 тэнцээ ), хамгийн сүүлд 1934 онд Испанид 3: 1-ээр хожигдож байв.
Өнгөрсөн ДАШТ-д Бразилын оруулсан 11 гоолын тавыг нь Нэймар оруулсан. Швейцарь сүүлийн дөрвөн ДАШТ-ийхээ нээлтийн тоглолтод хожигдоогүй.
Швейцарийн шигшээ баг 11 дэх ДАШТ-дээ оролцож байна. Зердан Шакири Швейцарийн томоохон тэмцээнүүдэд хийсэн 11 гоолын тавыг өөрийн нэр дээр бичүүлээд байна.
Швейцарь 2006 оны ДАШТ-ээр хэсгээ тэргүүлж байсан нь тэдний хувьд цорын ганц хэсгээ тэргүүлсэн тохиолдол нь юм.