Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн томоохон түүхэн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна
АНУ, БНАСАУ-ЫН УДИРДАГЧИД АНХ УДАА УУЛЗЛАА
Умард Солонгос болон АНУ-ын удирдагчид 1953 оны Солонгосын дайнаас хойш анх удаа уулзаж, түүхийн шинэ хуудас нээлээ.
Ким Жон Ун болон Доналд Трамп нар Сингапурын Сентоза арал дахь Капелла зочид буудалд зургаадугаар сарын 12 буюу өнгөрсөн мягмар гарагт уулзсан бөгөөд энэ үеэр хоёр улсын харилцааг өргөжүүлж, Солонгосын хойгт энх тайван тогтоох тунхаг бичигт гарын үсэг зурцгаасан юм. Энэ үеэр Трамп Ким Жон Унд бүрэн итгэж буйгаа зарласан бөгөөд Умард Солонгос цөмийн зэвсгээсбүрэн ангижрах тухайгаа мэдэгдсэн.
Тунхаг бичигт
1. Хоёр улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө АНУ, БНАСАУ шинэ харилцааг бий болгох
2. Солонгосын хойгт урт хугацааны, тогтвортой энх тайван байдлыг тогтооход хоёр улс хүчин чармайлт гаргах
3. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Панмунжомын тунхгийг дахин батлах
4. Талууд дайны үед сураггүй алга бологсдын шарилыг эх орон руу нь буцаах ажлыг сэргээх тухай заажээ.
ОХУ-Д ДЭЛХИЙН ХАМГИЙН ОЛОН ҮЗЭГЧТЭЙ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ ЭХЭЛЛЭЭ
Зургаадугаар сарын 14-ний өдөр ОХУ-д бүтэн сарын турш үргэлжлэх дэлхий дахинд хамгийн алдартай, хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн ДАШТ эхэллээ. ОХУ тэмцээн зохион байгуулах эрхээ 2010 онд авсан бөгөөд 64 удаагийн тоглолт тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Тоглолт эхэлснээс хойш өдгөө найман тоглолт болж өнгөрөөд байгаа бөгөөд одоогийн байдлаар Португалийн шигшээ багийн тамирчин Кристиано Роналдо хамгийн өндөр оноотой явж байна.
Тэмцээний нээлтийн өмнөх өдөр болсон гала тоглолт Москва хотын Улаан талбайд болсон бөгөөд энэ үдэш алдарт сонгодог бүтээлүүд эгшиглэсэн юм. Харин ДАШТ-ий нээлтийн ёслолын ажиллагаа Лужники цэнгэлдэхэд болсон. Нээлтийн ёслолд Их Британийн алдарт дуучин Робби Уиллиамс ая дуугаа өргөсөн юм.
Тэмцээний эхний өдөр эзэн орон Саудын Арабын багтай тоглож 5:0-ээр хожиж ард түмнээ баярлуулсан билээ. Харин хэсгийн тоглолтуудаас хамгийн сонирхолтой гэгдэх Испани, Португалийн тоглолт Кристиано Роналдогийн гурван гоолын хүчээр 3:3-аар тэнцсэн. Ийнхүү ДАШТ-ий халуухан тоглолтууд үргэлжилсээр байна.
ДАШТ-ий халуун мэдээнүүдийг GoGo мэдээний агентлагийн ДАШТ-2018 цэснээс цаг алдалгүй хүлээн аваарай.
ПАРКИЙН ТОГЛООМ ЭВДЭРЧ ХҮҮХДҮҮД ГЭМТЛЭЭ
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "Сансрын хөлөг" нэртэй тоглоом хугарч, дотор нь сууж байсан хүүхдүүд гэмтсэн хэрэг энэ сарын 13-ны өдөр гарсан.
Яаралтай түргэн тусламжаар дөрвөн хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн бөгөөд хүнд гэмтэл байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй хэмээн тэднийг буцаажээ.
Энэ тоглоом дээр нэг удаад найман хүүхэд суух боломжтой ба тухайн үед 11-13 насны дөрвөн хүүхэд сууж байсан аж.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ҮСАХ-гийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түр зогсоож, тоглоомнуудад шалгалт хийсэн байна. Харин ҮСАХ-гийн захирал Б.Батнягт хариуцлагыг хүлээнэ гэж мэдэгдсэн.
Д.ГАНТУЛГА УИХ-ЫН ГИШҮҮНЭЭСЭЭ ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ
Хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр албан үүргээсээ чөлөөлөгдлөө.
Өнгөрсөн долоо хоногт их хурлын чуулганаар Д.Мурат, Д.Гантулга гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхэд их хурал олонхийн саналаар авч үлдсэн.
Энэ асуудал олны шүүмжлэлд өртсөнөөр Д.Гантулга гишүүнийхээ үүргээс чөлөөлөгдөх хүсэлтээ их хурлын дарга М.Энхболдод өгсөн билээ. Улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцээд түүний хүсэлтийг дэмжлээ.
Хэдий өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч Д.Гантулга хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон асуудлаа улс төрийн явуулга гэж үзэж буй.
С.БАЯРЦОГТ, Б.БЯМБАСАЙХАН НАРЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЛАА
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргах шийдвэрийг гаргалаа.
Нийслэлийн прокуророос тэдэнд хязгаарлалт тогтоох буюу батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих саналыг хүргүүлснээр ийнхүү шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан байна.
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр АТГ-аас УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан сэжигтнээр баривчилснаар тэд мэдүүлэг өгч эхэлсэн билээ.