ДАШТ-ий "F“ хэсгийн тоглолт Мексик, Германы шигшээ багуудын тулаанаар Лужники цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Тоглолтын эхний 20 минутад Мексикийн шигшээ баг санаачилгыг гартаа авч, хэд хэдэн хүчтэй довтолгоо хийж, цэнгэлдэх хүрээлэнг шуугиулж байна.
Тоглолтын анхны гоолыг Мексикийн төвийн хагас хамгаалагч Хаирвин Лозана 35 дахь минутад орууллаа.
66 дахь минутад солилцоо хийж, Лозанагийн оронд Раул Хименезийг талбайд гаргав. Германы дасгалжуулагч тоглолтын хоёрдугаар үед Тиа Вернэрийг Жулиан Брэнтээр, Марвин Платтинхартын Марио Гомезоор солилцоо хийсэн. Гэвч Германы баг гоол оруулж чадалгүй 1:0-ийн харьцаагаар тоглолтыг өндөрлүүлэв.
Германы шигшээ багийн дасгалжуулагч Loew түүхэнд хамгийн олон жил буюу 12 жил тус багийг удирдаж байна. ДАШТ-ий өмнөхөн багаа үргэлжлүүлэн 2020 он хүртэл дасгалжуулах гэрээнд гарын үсэг зурсан. Харин Мексикийн шигшээ багийн дасгалжуулагч, Колумбын иргэн Осорио гурван жилийн гэрээгээр тус багийг удирдаж байна. Түүнийг гэрээгээ сунгахыг хүссэн боловч Осорио зөвшөөрөөгүй, энэ ДАШТ-ий дараа гэрээний хугацаа дуусах юм.