Чикаго хотын захиргаа Элон Маскийн Boring компанийг Чикагогийн Олон улсын нисэх буудалтай холбосон нийтийн тээврийн шинэ шугамыг бариулахаар сонгожээ.
Boring компани өөрийн Твиттер хуудаснаа, “Бид Чикагод шинэ өндөр хурдны нийтийн тээврийн систем барих ажилд Чикаго хот болон хотын даргатай хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна” гэж бичжээ.
Chicago Express Loop нэртэйгээр төлөвлөгдөж буй системийн дагуу зорчигчид газар доорх хоолойгоор 241 км/ц хүртэл хурдлах цахилгаан цэнэг бүхий тээврээр зорчих ба энэхүү шинэ шугам нь Чикагогийн О’Хара олон улсын нисэх буудалд хүргэх аж.
Boring компанийн цахим хуудсанд бичсэнээр шинээр баригдах шугамаар зорчигчид 12 минутанд онгоцны буудалд хүрэх ба энэ нь одоо ашиглагдаж буй тээврээс 3-4 дахин хурдан гэнэ.
Элон Маскийн компани энэхүү шинэ шугамыг хэр хурдан бөгөөд ямар үнээр барих нь одоогоор тодорхойгүй байна. Компани төслийн бүх зардлыг даахаа мэдэгдсэн ба төсөл “ 100 хувийн эх үүсвэрээс санхүүжиж” байгаа аж.
Эх сурвалж: CNN