Өнгөрсөн баасан гарагт “Ulaanbaatar City Tour” буюу хотын автобустай аяллын үйлчилгээг эхлүүлжээ.
Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор энэ үйлчилгээг хоёр автобусаар эхлээд байгаа аж.
“Ulaanbaatar City Tour” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулах юм.
Тухайлбал, Д.Сүхбаатарын талбай, Гандантэгчинлэн хийд, Улаанбаатар үсгэн хөшөө, Богд хааны ордон музей, Хуримын ордон, Чойжин ламын музей, Цонжин болдогоор тойрон аялах юм байна.
Аяллын зориулалтаар тоноглосон хоёр автобус хоёр чиглэлд үйлчилж эхлээд буй бөгөөд хот дотор болон хотын эргэн тойронд гэсэн 4-5 цагийн хөтөлбөртэй. Хот доторх аялал 30, хотоос гарах аялал нь 40 мянган төгрөгийн үнэтэй гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.