ОХУ-ын Лужники цэнгэлдэх хүрээлэнд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ний нээлтийн үйл ажиллагаанд ая дуугаа өргөсөн Английн дуучин Робби Уильямс шууд бичлэгийн үеэр камер луу дунд хуруугаа гаргасан нь олны анхааралд өртжээ.
Тэрээр нээлтийн үйл ажиллагааны үеэр өөрийн "Let me entertain you", "Angels", "Rock DJ" зэрэг хит дуунуудаа дуулсан юм.
Гэнэт ямар нэгэн тодорхойгүй шалтгаанаар тэрээр камер луу дунд хуруугаа гаргасан нь олон хүний дургүйцлийг хүргээд байна. 1 тэрбум орчим хүн түүний энэхүү үйлдлийн гэрч болсон гэнэ.
Нээлт үзсэн хүүхдүүд бие бие рүүгээ дунд хуруу гаргаж байсан талаар нэгэн багш ярьжээ.
Хүүхдүүдтэйгээ хамт нээлтийн үйл ажиллагааг үзэж байсан эцэг эхчүүд Робби Уиллиамсийн үйлдлийг бухимдалтайгаар хүлээн авсан бол нээлт үзсэн хүүхдүүд бие бие рүүгээ дунд хуруу гаргаж байсан талаар нэгэн багш ярьжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нээлт дээр хэлсэн үг Робби Уиллиамсийн тоглолт хоёр ижил хугацаатай үргэлжилсэн ч Путины хэлсэн үг Робби Уиллиамсийн дуунаас ч их алга ташилтыг хүртсэн талаар Daily Express сонинд бичжээ.
Робби Уиллиамсийн үйлдлийг Оросын эрх баригчид гутаан доромжилсон өнгө аястай хэмээн үзсэн бол түүнийг хагас сая рублиэр торгож бүр баривчилж ч болох байсан гэнэ.
Оросын хөгжөөн дэмжигч Евгений Daily Express сонинд өгсөн ярилцлагадаа, “Хэрэв тэр бүдүүлэг үйлдэл харуулсан бол түүнийг шийтгэх хэрэгтэй. Тэнд манай Ерөнхийлөгч байсан, Ерөнхийлөгч тэнэг хүмүүст ясны дургүй” гэжээ.
Робби Уиллиамсийг ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаан дээр дуулах талаар анх яригдаж эхлэхэд түүнийг улс төрийн тогтворгүй үед Оросоос мөнгө авлаа хэмээн шүүмжилж байсан билээ. Гэсэн хэдий ч тэрээр хүүхэд насных нь мөрөөдөл биелж байгаа учраас ямар ч хөлсгүй дуулна хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC