Блокчэйн технологи Кенийн эдийн засагт 20 тэрбум ам.долларын гарц нээж байна. Блокчэйн нь санхүүжилтийн хомсдолд орсон Африкт эрчээ авч байгаа платформын нэг болоод байгаа аж.
Учир нь Африкийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд 331 тэрбум ам.долларын зээлийн эрэлт үүссэн бөгөөд Кени улсад л гэхэд энэ эрэлт жилд 6.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгааг Дэлхийн банк онцолж байна.
Тухайлбал, онлайн захиалгад суурилан хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Twiga Foods” компаниар тогтмол үйлчлүүлж, гүйлгээний түүхээ сайжруулснаар авах боломжтой зээлийн хэмжээ нь нэмэгдэж, найдвартай зээлдэгчээр тооцогдох аж. “Twiga Foods” компани хоёр сарын туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж, 220 гаруй хүнсний жижиг мухлагуудад дунджаар 30 ам.долларын зээл олгожээ. Үр дүнд нь үйлчлүүлэгчдийн захиалгын тоо 30 хувиар нэмэгдэж, ашиг нь зургаан хувиар өссөн байна.