АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хууль бус цагаачлагчдын асуудлаар шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор зургаан долоо хоногийн хугацаанд АНУ-ын хил дээр 2000 гаруй хүүхдийг эцэг эхээс нь салгасан байна.
2018 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс тавдугаар сарын 31-ний хооронд АНУ-руу нэвтрэхээр оролдсон 1940 хүнийг баривчилснаас 1995 хүүхдийг эцэг эхээс нь салгажээ.
Цагаачлагчдыг хууль бусаар нэвтрэх гэж оролдсон, цагаачлалын зөрчил, гэмт хэрэг үйлдсэн гэх зэргээр саатуулж байгаа аж. Хүүхдүүдийн насны талаар мэдээлэл өгөөгүй ч тэднийг АНУ-ын эрүүл мэнд, үйлчилгээний газар руу илгээсэн байна.
Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр өмгөөлөгч Жэф Сэшшионс АНУ-ын нутаг дэвсгэр рүү хууль бусаар орж байгаа хүмүүсийг шалгах шинэ бодлогыг зарлажээ. Хуулийн хүрээнд цагаачлагч хүүхдүүд эцэг, эхээсээ тусдаа байх ёстой аж.
НҮБ үүнийг хүүхдийн эрхэд халдсан хүчирхийлэл гэж үзэн, АНУ-ыг тус үйлдлээ зогсоохыг шаардсан. АНУ-ын католик сүмийн тэргүүн Кардинал Даниел ДиНардо засгийн газрын цагаачлалын бодлогыг шүүмжлэн, хүчингүй болгохыг шаардаж "Хүүхдийг эхээс салгах нь арга зам биш, энэ нь ёс суртахуунгүй үйл явдал" гэсэн байна. Харин Трамп ардчилсан намын бодлогыг үндэслэн хил дээр тусгаарлалтыг хийх эрхтэй гэж мэдээлжээ. Гэсэн ч ийм эрхийг олгож буй хууль АНУ-д байдаггүй юм.
CNN агентлагийн мэдээлснээр Гондурасын бичиг баримтгүй эмэгтэй хүүхдээ хөхүүлж байхад засгийн газрын эрх мэдэлтнүүд хил дээрээс хүүхдийг нь авч явжээ. Эмэгтэйг төлөөлж буй өмгөөлөгч түүнийг эсэргүүцэл үзүүлж байхад гарыг нь гавласан байсныг мэдэгдсэн. Трампын удирдлага бүх тайлбар, нотолгоог үгүйсгэсэн юм.
Эх сурвалж: Independent.co.uk, CNN