Зуны саруудад амралт зугаалга, баяр наадам, тахилга, ойн баярын өдрүүд эхэлж, гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэн, хөдөө орон нутгийг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо эрс нэмэгддэг. Зам тээврийн осол, хэргийн дийлэнх хувь нь мөн энэ саруудад бүртгэгдэж байна.
Үүнтэй холбогдуулан орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, нас баралт, гэмтлийг багасгах зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Он гарсаар эхний таван сарын байдлаар Монгол улсын хэмжээнд 11149 зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалган шийдвэрлэжээ.
Зам тээврийн ослын үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад:
- Зам тээврийн ослын шинжтэй дуудлага - 4.2%
- Бүртгэгдсэн зам тээврийн осол - 19%
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын гэмт хэрэг - 19.4% тус тус буурчээ.
Гэмт хэрэг улсын хэмжээнд буурсан ч Говь-алтай, Дорнод, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудад 10-90 хувь хүртэл өссөн байна. Дээрх бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 163 хүний амь нас хохирсны 76.6 хувь, нийт 356 хүн гэмтсэний 45 хувь нь орон нутгийн замд бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын дийлэнх нь орон нутагт гарч байгаа юм.
Хэргийн шалтгааны 95 хувь нь жолооч, 2-3 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдэл, 2 хувь нь замын нөхцөл байдлаас үүдэн гарчээ. Түүнчлэн жолоочийн осол, гэмт хэргийн шалтгаан дараах хүчин зүйлсээс хамаарч байна:
- Хурд хэтрүүлэх
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох
- Урсгал сөрөх
- Анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох
- Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох
- Зогсох зогсоолын журам зөрчих
- Аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд болон авто спорт сонирхогч байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Б.Мөнхбайгаль