Өнөөдөр Японы Осака хотод хүчтэй газар хөдлөлт болж, 3 хүн амь насаа алдан, 200 гаруй хүн гэмтжээ. Хэдэн цагийн турш нисэх онгоцны буудал, төмөр замын хөдөлгөөнийг хааж, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Дэлхий дахинд 6 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдөлж байсны 20 хувь нь Японд болж байсан юм.
NHK-гийн мэдээлснээр 9 настай охин Рина Мияакэ, 80 настай Минори Яасүи нар хана нурснаас болж амиа алдсан байна. Харин нөгөө хохирогч 85 настай Моточика Гото гэртээ номын тавиурт дарагдан амь насаа алджээ.
170,000 гаруй айл өрхийн цахилгаан тасарч, 100,000 гаруй айлын хийн хангамж тасалдсан. Зарим хүмүүс цахилгаан шатанд гацаж, зам нь эвдрэн усны хоолой нь гарч ирсэн байна.
Түүнчлэн газар хөдлөлт Киото, Нара, Хёого, Шига хотуудад мөн нөлөөлжээ. Японы цаг уурын агентлаг энэхүү газар хөдлөлт ойрын хэдэн өдөр дахин болох магадлалтайг сануулж байна.
Японы ерөнхий сайд Шинзо Абэ "Японы засгийн газар хохирлын хэмжээг үнэлж байна. Нэн тэргүүний хийх ажил бол барилга дотор гацсан иргэдийг аврах, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг тухайд нь мэдээлэл өгөх явдал." гэсэн байна.
2011 оны гуравдугаар сард Японд 9 магнитудын хүчтэй газар хөдлөлт, цунами болж 18,000 гаруй хүн амь насаа алдаж байжээ.
Эх сурвалж: BBC