Хөлбөмбөгийн өлгий нутаг гэгддэг Английн шигшээ баг өнөөдөр ДАШТ-ий нээлтийн тоглолтоо Африкийн бүсээс шалгарсан Тунисын эсрэг хийх гэж байна.
Энэ удаагийн тэмцээнд хүлээлт багатай байгаа Английн шигшээ баг болон Тунисын шигшээ багуудын тоглолт шөнийн 02:00 цагаас Волгоград хотын Волгоград Арэна цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
Хоёр багийн мэдээлэл
Тунисын шигшээ багийн гол тоглогчдын нэг Воаби Казри өнөөдрийн тоглолтод оролцоход бэлэн болоод байна. Тэрээр өнгөрсөн 4р сараас хойш талбай дээр гараагүй байгаа юм. Харин баруун жигүүрийн хамгаалагч Али Малуул цавины бэртэлтэй байгаа бол Ёссэф Мсакни өвдөгний бэртэлтэй байгаа юм.
Хоорондын тоглолт
2 улсын шигшээ баг 1998 оны ДАШТ-ий хэсгийн шатанд учраа таарч Англи 2-0 харьцаатай илүүрхэж байв.
1990 онд 2 баг нөхөрсөг тоглолтын хүрээнд таарч тоглоход 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөж байсан.
Холбоотой статистик
- Тунис ДАШТ-ий сүүлийн 11 тоглолтод ялалт байгуулж чадаагүй.
- Тунис хамгийн сүүлд 12 жилийн өмнө буюу 2006 оны ДАШТ-д оролцож байсан бөгөөд тухайн үед хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлж байсан юм.
- Хамгийн сүүлд 1978 оны ДАШТ-ээр Баруун Германтай хийсэн тоглолтод хаалгандаа гоол алдалгүй тоглолтоо дуусгаж байсан.
- Тунисын шигшээ баг одоогоор дэлхийн чансааны 21т бичигдэж байгаа бөгөөд хамгийн өндөр байранд бичигдэж буй Африкийн багаар тодроод байгаа юм.
- Английн шигшээ баг Дэлхийн аваргад Африкийн багт хожигдож байгаагүй. ( 3 хожил , 3 тэнцээ )
- Английн шигшээ баг Дэлхийн аваргад 11 тоглолтод хуурай тэнцэж байсан дээд үзүүлэлт.
- Английн шигшээ баг урьдчилсан шатанд нэг ялагдал амсаагүй.
- Английн шигшээ баг 1966 оны ДАШТ-п түрүүлснээс хойш ердөө нэг удаа шөвгийн найм болон хагас шигшээд үлдсэн нь 1990 он.
- Англи урьдчилсан шатанд 10 тоглолт хийхдээ хаалгандаа 3 гоол алдсан.
Л.Анхбаяр