Урин дулаан, амралт зугаалгын цаг ирсэнтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин, хоолны халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтний зөвлөмжийг хүргэж байна.
Зургаагаас аравдугаар сарын хооронд гэдэсний халдвараас сэргийлэх, хоолны хордлогот халдвараас сэргийлэх цаг үе байдаг аж.
Харин эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэддээ, хариу арга хэмжээ авах аргуудыг ард иргэд, албан байгууллагад эрүүл мэндийн байгууллагын зүгээс өгөх учиртай. Үүнтэй уялдуулан ХӨСҮТ-ийн эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа дараах зөвлөмжийг өгч байна.
1.Гараа тогтмол, зөв угаах
Гарыг бохирдох бүрт дарааллын дагуу зөв угаадаг байх хэрэгтэй. Энэ зан үйлийг хэвшүүлэхэд айл өрх, албан байгууллага, хүүхдийн байгууллага бүр гараа тогтмол угаах нөхцлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Ингэснээр гэдэсний халдварт, амьсгалын замын өвчин мөн хоолны хордлогот халдварт өвчнөөс сэргийлэх боломжийг бий болгоно.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн байгууллагаас зөвлөснөөр гарыг бохирдох бүрт, хоол идэхийн өмнө, хоол хийхийн өмнө, ариун цэврийн өрөө орсны дараа, амьтанд хүрсний дараа гэх мэт бохирдох бүрт угаах шаардлагатай.
Ил задгай булаг шандны уснаас уухгүй байх, усыг заавал буцалгаж уух
2.Хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байх
Бидний гар дээр ирж буй хүнсний бүтээгдэхүүн ямар шат, горимоор бүтээгдэж, тээвэрлэгдэн, хадгалагдаад хэрэглэгчдэд хүрч байгаа талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй.
Хүнсний эрүүл ахуйг хангахын тулд иргэн хүмүүсийн оролцоо чухал. Үйлдвэрлэгчээс худалдан авах шат хүртэл үйлдвэрлэлийн зөв горимд байсан уу, хадгалалтын зөв горимд байна уу, сав боодол нь ямар байна, үйлдвэрлэлийн хугацаа, ямар горимд хадгалсан зэрэг дээр зөв зүйтэй хандан өөрсдөө сонголтоо зөв хийх хэрэгтэй.
Түргэн муудах буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх хэмжээгээрээ л авах хэрэгтэй. Харин худалдан авсныхаа дараа түүнийг зөв хадгалах нь чухал. Түүнчлэн гар дээрээс худалдан авалт хийхээс зайлсхийхийг эрмэлзэх хэрэгтэй.
3.Аялалд явахдаа зөв хүнсний бүтээгдэхүүн сонгох
Тухайлбал түргэн мууддаг хиам, өндөг, майонез зэргийг авч явахгүй байх хэрэгтэй. Зусланд хүүхдүүдээ явуулахдаа мөн орчин, аюулгүй байдал, хоол хүнсний байдал, эрүүл ахуй зэргийг мөн шалгаж байх хэрэгтэй.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын судалгаагаар хөрсний 90 хувь нь бохирдолтой байна гэж гарсан. Иймд хөрсний бохирдолтой газар аль болох хүүхдүүдээ тоглуулахгүй байх, гарыг нь тогтмол угаалгах, тэдэнд зөвлөмж өгөн зааж сургах хэрэгтэй. Хөрсний бохирдолтой газар хүүхдээ тоглуулахгүй байх, жорлон суултуураа ойр ойрхон ариутгах хэрэгтэй.
Халуурах, бөөлжих, суулгах, цустай өтгөн гарах, хордлогод орох гэх мэт шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй
Түүнчлэн зугаалгаар явж байхдаа ил задгай булаг шандны уснаас уухгүй байх, усыг заавал буцалгаж уух гэх мэт энгийн алхмуудыг өөрсдөө мөрдөхөөс гадна бусад хүмүүст үлгэрлэх нь зүйтэй.
Халуурах, бөөлжих, суулгах, цустай өтгөн гарах, хордлогод орох гэх мэт шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Халдварт өвчин нь мэргэжлийн эмчид хандахгүй, өөрөө дур мэдэн эмчилгээ хийснээр хүндрэх магадлалтай. Эмчийн зөвлөгөөг авсны дараа түүнийг чанд мөрдөж байж үр дүн гарна. Улмаар эмчийн хяналтад 1-3 сар байна. Заавал халдвартын эмч гэлтгүй өрхийн, дүүргийн эмнэлэг мөн яаралтай тусламжийн газруудад мөн шинж тэмдгүүд илэрвэл хандах хэрэгтэй.
Харин гадагшаа явахаар төлөвлөж буй иргэд тухайн улсын улирлын онцлог, ямар өвчин түгээмэл байдаг, өвдвөл хаашаа очих гэх мэт мэдээллээ явахаасаа өмнө сайтар базаах хэрэгтэй.
Гэдэсний халдварт өвчин, түүнийг хэрхэн эмчлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс авна уу.
Х.Ичинхорлоо