БНСУ-ын Сөүл хотын орлогч дарга Юн Жүн Бён тэргүүтэй төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзжээ.
Сөүл хотын орлогч дарга Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд “Сөүл хотын агаарын чанарын хяналтын бодлогууд” сэдвээр илтгэл тавьж, өөрийн хотын сайн туршлагаас хуваалцаж байгаа аж.
Тиймээс ч агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын шинэ технологи бүхий төслийг Сөүл хот дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.
Мөн есдүгээр сард Сөүл хотод болдог урлагийн фестивальд Улаанбаатар хотын өргөн бүрэлдэхүүнтэй баг, уран бүтээлчдийг оролцуулах хүсэлтийг Сөүл хотын дарга Пак Вонсүн гаргасан байна. Манай уран бүтээлчдийн дэглэсэн тоглолтууд үзэгчдийн таашаалд нийцэж, өндрөөр үнэлэгддэг гэдгийг БНСУ-ын Сөүл хотын орлогч Юн Жүн Бён хэлжээ.