“Очир Дагинас” компани 13 дахь жилдээ зайдас, хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүнийг австри жороор үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 25-30 хувийг хангаж байна. Тэд Налайх дүүрэг дэх, экспортын шинэ үйлдвэрийнхээ нээлтийг өнгөрсөн ням гарагт зохион байгуулав. Үйлдвэрийг 3 сая еврогийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Өдөрт 5-6 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
Үйлдвэрийн шугам, дамжлагууд, тоног төхөөрөмжүүд олон улсын стандартад бүрэн нийцсэн. Тоног төхөөрөмжийн 80 хувь нь автомат, 20 хувь нь ар ажиллагаатай. 86 ажилтантай. Өмнөх үйлдвэрээс нь 3 дахин их хүчин чадалтай юм байна.
Үйлдвэрийн нээлтийн үеэр “Очир Дагинас” компанийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин БНСУ-ын The O корпорацтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Талууд өнгөрсөн оноос хамтарч ажиллажээ. “Очир Дагинас” компани тус улсад энэ онд нийт 160 тонн, 4 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх болов. Бүтээгдэхүүнээ Өмнөд Солонгост экспортлохын тулд хоёр жилийн турш судалгаа хийн, Солонгосчууд ямар амт таашаадаг зэргийг тогтоосны дараа тус улсын иргэдэд зориулан, өөр жороор үхэр, хонь, адууны лаазалсан мах үйлдвэрлэж эхэлжээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “ISO22000, HACCP, GMP гэсэн гурван стандартыг зэрэг хангасан, хүнсний үйлдвэр манайд цөөн. Олон улсын эдгээр стандартыг гурвууланг нь хангаснаар бүтээгдэхүүнээ экспортлох визийг шууд авч байгаа хэрэг” гэв.
“Очир Дагинас” компани ХБНГУ-ын Махны холбооны албан ёсны гишүүн. Иймд тус улсын хүнсний технологичид жилд хоёр удаа Монголд ирж, сургалт явуулдаг байна. Мөн өнгөрсөн онд болсон, олон улсын хүнсний үзэсгэлэнгээс таван бүтээгдэхүүнээрээ алтан медаль хүртжээ.
Энэ бүх ололтдоо үндэслэн БНХАУ-д ч бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлжээ. Иймд шинэ үйлдвэрээ экспортын гэж тодотгож байв. Нээлтийн үеэр тус үйлдвэрийнхэн Монголд анх удаа 500 метр урт зайдас үйлдвэрлэснээ танилцуулсан юм.
Шинэ үйлдвэрийн бас нэг онцлог нь байгаль орчинд ээлтэй. Үйлдвэрийн дээвэр дээр нарны зай хураагуур байрлуулсан байна. Ингэснээр үйлдвэрийн ажилчдын компьютер гэх мэт тоног төхөөрөмжөөс бусад хэрэгслийг цахилгааныг нарны зайгаар хангана. Дараагийн ээлжид усаа дахин ашиглах технологи нэвтрүүлэн, усаа хэмнэхээр төлөвлөжээ.
Манай улсад мах, махан бүтээгдэхүүний 133 үйлдвэр бий. Жил бүрийн 5-10 дугаар саруудад иргэд аялал зугаалгад явахдаа хиам, зайдас, лаазалсан мах ихээр худалдан авдаг тул энэ хугацааг үйлдвэрлэгчид оргил үе гэдэг. Хэдийгээр манай улс 62 сая толгой малтай, түүхий эд арвин ч бойг намар л хийдэг нь үйлдвэрлэгчдэд хүндрэл үүсгэдэг байна. Иймд жилийн дөрвөн улирлын турш бой бэлтгэдэг үйлдвэрүүдийг олноор нь байгуулбал малчид болон үйлдвэрлэгчдэд ч ашиг тустай гэдгийг Х.Тэмүүжин захирал онцолсон юм.
Манай улс хүнс экспортлогч орон болох боломжтойг мэргэжилтнүүд онцолдог. Экспортын жишиг үйлдвэр нэгээр нэмэгдсэнээр дээрх зорилт нэг алхмаар урагшилж байна. Мөн экспортын дийлэнхийг уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж буй өнөө үед нэмүү өртөг шингэсэн, “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бас нэг бүтээгдэхүүний тоог “Очир Дагинас”-ын хамт олон хилийн чанадад худалдаж эхэллээ.