ОХУ-д зохион байгуулагдаж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний тойргийн тоглолтууд өнөөдрөөр өндөрлөж байна.
Тэмцээний нээлтийн өдөр Саудын Арабыг 5-0 харьцаатай илүүрхсэн ОХУ-ын шигшээ баг өнөөдөр хэсгийн 2 дахь тоглолтоо хүнд өрсөлдөгч Египетын эсрэг хийх юм. Ингээд тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Уругвайтай хийсэн эхний тоглолтыг өнжөөд байсан Египетын шигшээ багийн гол тоглогч Мохамэд Салах өнөөдрийн тоглолтод оролцох боломжтой гэж Египетын шигшээ багийн зүгээс мэдэгдээд байна.
Харин ОХУ-аас нээлтийн тоглолтын үеэр цавины бэртэл авсан Алан Загаев өнөөдрийн тоглолтод оролцох боломжгүй болсон бол Юри Жирков мөн шагайны бэртэлтэй байгаа тул өнөөдрийн тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байна.
Хоорондын тоглолт
Хоёр улсын шигшээ баг түүхэндээ анх удаагаа таарч тоглох гэж байна.
Холбоотой статистик
- Нээлтийн тоглолтод ОХУ-ын шигшээ баг ДАШТ-ий нээлтийн тоглолтын түүхэн дэх хамгийн том ялалтыг байгуулсан. 1934 онд Италийн шигшээ баг АНУ-ыг 7-1 харьцаатай буулган авч байв.
- ОХУ өнгөрсөн 2 ДАШТ-д оруулсан гоолоосоо илүү олон гоол одоогоор оруулаад байна. ( 2014 онд 2 гоол , 2002 онд 4 гоол )
- Сүүлийн 5 ДАШТ-д ОХУ-ын шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтдоо ялалт байгуулж чадаагүй байгаа.
- Алэксандр Головин нээлтийн тоглолтын шилдгээр тодорсон бөгөөд анх удаагаа ДАШТ-д оролцож байгаа тэрээр 1 гоол , 2 гоолын дамжуулалт өгсөн юм.
- Египетын шигшээ баг ДАШТ-ий түүхэн дэх анхны ялалт хүлээсээр байна. ( 2 тэнцээ , 3 хожигдол )
- Египет 1990 оны ДАШТ-ээр Ирландын эсрэг тоглолтод гоол алдаагүй нь тэдний цорын ганц хаалгаа хуурай манасан тоглолт.
- Өнөөдрийн тоглолтод оролцох боломжтой Мохамэд Салах урьдчилсан шатанд 5 гоол оруулж багаа ДАШТ-д хөтөлсөн.
- Мохамэд Элнэни Урургвайн эсрэг тоглолтод 44 дамжуулалт амжилттай болгосон.
Л.Анхбаяр