Судлаачид 48 улсад дөрвөн жилийн хугацаанд сургуулийн насны хүүхдийн эрүүл мэнд, зан чанар, хандлагын талаар судалгаа (HBSC) хийсний үр дүнд Нидерланд хүүхдүүд аз жаргалтай байдлаараа тэргүүлжээ.
Их Британид өсвөр насны хүүхдүүд сэтгэл гутрал, хямралд өртөх нь ихсэж байгаа бол АНУ-д амиа хорлох явдал огцом нэмэгдэж байна.
Нидерландын нийгмийн судалгааны институцын судлаач Симоне Де Роос “Энэхүү судалгааны нэг хэсэг болох 7000 гаруй хүүхдээс 90 асуулт асуусны үр дүнд 2013 оноос хойш Нидерланд хүүхдүүдийн амьдралын сэтгэл ханамж тогтмол нэмэгдсэн. Голланд хүүхдүүд ихэнхдээ нийгмийн хүрээлэлдээ эерэг хандлагатай байдаг. Тэд гэртээ болон сургуульдаа дулаан уур амьсгалтай байдаг төдийгүй эцэг эх нар хүүхдэдээ дэмжлэг, тохирсон хяналтыг тавьдаг. Түүнчлэн нийгэмд тэгш харилцаа үйлчилдэг. Хүүхдүүдийн мэдрэмжийг багш нь хүлээн авч ярилцдаг учраас хүүхдүүд багшдаа итгэдэг” гэсэн юм.
Залуучуудыг шилдэг нь байх хэрэгтэй гэсэн дарамт бага байх хэрэгтэй
Аз жаргалыг 0-10 хувиар хэмжихэд эрэгтэй хүүхдүүдийн 94 хувь нь зургаа болон түүнээс дээш гэж хариулсан бол эмэгтэй хүүхдүүд арай бага хувь буюу 84-92 хувьтай үр дүн гарсан байна. 2016 онд Голландын статистикийн газар 12-25 насны 4000 хүнээс судалгаа авсны дараа аз жаргалын хэмжүүр нь 10-аас 8.4 хувьтай гэсэн үзүүлэлт гарчээ.
Дэлхийн аз жаргалын мэдээллийн сангийн захирал Рүүт Вийнховен “Залуучуудыг шилдэг нь байх хэрэгтэй гэсэн дарамт бага байх хэрэгтэй. Европын орнуудаас авч үзвэл Нидерланд, Дани зэрэг улс орнууд хувь хүнийг хүлцэнгүй, дуулгавартай болгохын оронд биеэ даах чадварыг нь хөгжүүлж байдаг. Хүүхдүүд дуртай зүйл хийж, таалагдсан санаагаа хэрэгжүүлж, чөлөөтэй байхдаа аз жаргалтай байдаг. Аз жаргалтай хүүхэд заримдаа сайн хүүхэд байх албагүй” гэсэн байна.
Амстердамаас ирсэн 14 настай Тжаллинг Аппелхоф Голландад “Чи сайн залуу”, “Чи сайн охин” гэх тодорхой утга агуулсан үг хэллэг байдаггүй. Хүмүүс “Гайхалтай, сайн байлаа, баярлалаа” зэрэг үгийг байнга хэлдэг гэсэн юм. Харин шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг 16 настай Дани Карреманс бусад улсад “гадуурхагдсан” гэх үг байнга сонсогддог ч энд бол үгүй гэжээ.
Бэлгийн боловсролын хичээлийг 4 настайгаас эхлэн заадаг
Энэхүү судалгаагаар (HBSC) Голланд хүүхдүүдийн 86 хувь нь ангийнхныгаа тусч, эелдэг гэж боддог байна. Бэлгийн боловсролын хичээлийг 4 настайгаас эхлэн заадаг. Сургуулийн ханан дээр бэлгийн амьдралын талаар нээлттэй байх нь санаа зовох асуудал биш гэдгийг бичсэн постерууд байдаг. Цаашлаад Голландын өсвөр насны хүүхдүүдийн жирэмслэлтийн байдал ч Европын холбооны улсуудад хамгийн бага байдгийг тогтоожээ.
Гроен ван Принстерерликеум сургуульд ажилладаг Боерефижин арван жилийн өмнө аз жаргалыг хичээлийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Голланд хүүхдүүд өндөр боловсрол эзэмших, амжилтад хүрэх дарамтанд орох магадлалтай тул cурган хүмүүжүүлэгч нарт ч эерэг хандлагын сэтгэл судлалын хичээл ордог байна. Тэр "Нидерландад хүүхдүүдийн сургууль, эрүүл мэндийн систем, хүрээлэн буй орчин нь сайн зохион байгуулалттай. Харин амьдралын боломжгүй хүмүүст бид туслахыг хичээдэг. Тийм ч учраас манай хүүхдүүд аз жаргалтай" гэсэн байна.
Эх сурвалж: Guardian