Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баттөр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлав. Тэрээр “Үйлдвэрийн удирдлага ажилтнуудтайгаа Хамтын гэрээг (Хөдөлмөрийн гэрээ) шинээр баяжуулж байна. Энэ гэрээг хийхдээ ажилтнуудын цалинг нэмэх ёстой гэсэн шаардлагыг бид тавьсан.
Мөн бид Стандарт банкнаас авсан зээлд уурхайг барьцаанд тавьсныг эсэргүүцэж байна. Үйлдвэрт шахааны бизнесүүд зогсох шатанд орсон нь шилэн дансыг хэрэгжүүлсний үр дүн юм. Бид цалин нэмүүлэх шаардлага тавьтал намайг 14 хоногийн өмнөөс ажлын байранд нэвтрүүлэхгүй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль, хүний эрхийг зөрчиж байна. Уг нь цалин нэмэх хангалттай үндэслэл бий тул бид тооцоо хийн удирдлагуудад танилцуулсан. Гэвч хүлээн зөвшөөрөөгүй.
Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо, үйлдвэрийн ТУЗ-аас дэд захирлуудыг дахин томилохыг хориглосон шүүхийн шийдвэр гарсан. Олон жил ажилласан ажилтнуудыг хоморголон халах оролдлого нь бүтэлгүй боллоо.
Захирлуудын тансаглал хэрээс хэтэрлээ. Х.Бадамсүрэн захирал 280 сая төгрөгөөр Ланд круизер маркийн авто машиныг Таван Богд группээс авч, 200 сая төгрөгөөр байраа засуулсан. Үйлдвэрийн нийгмийн асуудал, үйлдвэрлэл хариуцсан захирлуудыг хууль бусаар томилсон.
Манай үйлдвэр 60 тэрбум төгрөгөөр бүсийн оношилгооны төв барьж, ашиглалтад оруулсан. Гэтэл нэг аж ахуй нэгжид 30 жил ашиглах эрх олгосон нь маш буруу. Иймд энэ асуудлыг шалгуулахаар би АТГ-т хандсан.
Үйлдвэр тоног төхөөрөмжүүдээ шинэчлэх боломж хаагдаж байна. Цалин нэмүүлэх тэмцлийг нухчин дарахаар оролдож байна. Томилгооны захидлууд намын эрх ашгийн төлөө л ажилладаг. Томилгоонд өрсөлдөөний зарчим огт үйлчлэхгүй байна. Миний өрөөний цоож, сейфийг ч эвдсэн тул би шүүхэд хандсан.
Би хэдийгээр үйлдвэрийн ажилтан биш болсон ч Үйлдвэрчний эвлэлийн дарга хэвээр байна. Үйлдвэрийн удирдлагууд биш 6000 ажилтны бага хурлаас намайг томилсон юм. Мөн Хөдөлмөрийн гэрээг нэг талаас буюу ажил олгогч шууд цуцлах ёсгүй гэв.