Өнөөдөр ДАШТ-ий сүүлийн хэсэг буюу “G“ хэсгийн хоёр тоглолт явагдсанаар хэсгийн шатны тоглолтууд албан ёсоор өндөрлөх хуваарьтай байгаа билээ. Жигд өрсөлдөгчид орсон энэ хэсгийн тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Колумбын шигшээ багийн зүүн жигүүрийн хамгаалагч Франк Фабра энэ сарын эхээр бэртэл авсан учир энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болсон тул түүнийг орлож Иохан Мохика гарааны бүрэлдэхүүнд гарна.
Харин Азийн томоохон төлөөллүүдийн нэг Японы шигшээ багт нэгэн таагүй мэдээ байгаа нь гол довтлогч Шинжи Оказаки бэртэл авсан бөгөөд түүний оронд Майнцийн Ёшинори Муто болон Вэрдэр Брэмэний Юуяа Осако нарын аль нэг нь гарааны бүрэлдэхүүнд гарахаар болсон байна. Мөн сүүлийн 21 сарын турш шигшээ багийнхаа төлөө гоол оруулж чадаагүй байгаа 32 настай Кэйсуки Хонда сэлгээнээс тоглолтыг эхлүүлж магадгүй.
Хоорондын тоглолт
2 баг нийт 3 удаа хоорондоо таарч тоглосон байдаг ба Колумб 2 хожиж байсан бол нэг тоглолт тэнцээгээр өндөрлөж байсан.
2 баг 2014 оны ДАШТ-ий хэсгийн шатанд учраа таарч Колумб 4-1 р илүүрхэж байв.
Холбоотой статистик
- Колумбын шигшээ баг 2014 оны ДАШТ-ээр 4 хожил авсан нь бүх цаг үеийнх нь тэргүүлэх үзүүлэлт.
- Өнгөрсөн ДАШТ-ээр Колумбын шигшээ баг 5 тоглож 12 гоол оруулсан нь мөн л тэргүүлэх үзүүлэлт.
- Хамэс Родригэз өнгөрсөн ДАШТ-аар 6 гоол , 2 гоолын дамжуулалт өгч мэргэн буучын шагнал хүртсэн.
- Харин Хуан Куадрадо гоолын дамжуулалтаараа Тони Кроосын хамт тэргүүлсэн. ( 4 )
- Япон ДАШТ-д Европын багуудын эсрэг хийсэн сүүлийн 6 тоглолтдоо ялалт байгуулж чадаагүй.
- Цэнхэр Самурайнууд ДАШТ-д Өмнөд Америкийн багуудын эсрэг хожиж үзээгүй. ( 1 тэнцээ , 3 хожигдол )
- Японы сүүлийн 2 ДАШТ-д оруулсан 6 гоолын 5д нь Кэйсукэ Хонда оролцоод байна. ( 3 гоол , 2 гоолын дамжуулалт )
Л.Анхбаяр