Өнөөдөр орой 23:00 цагаас тоглох Польш болон Сенегалын тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Польшийн шигшээ багаас хамгаалагч Камил Глик өнөөдрийн тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Гэхдээ тэрбээр Японы эсрэг тоглолтод бүрэн бэлэн болно гэж дасгалжуулагч мэдэгдээд байна.
Сенегалын шигшээ багаас гол хамгаалагч Салиу Сисс бэлтгэлийн үеэр бэртэл авсан бөгөөд түүний оронд Адама Мбэнгу шигшээ багийнхаа дуудлагыг хүлээн авсан юм.
Хоорондын тоглолт
Өнөөдрийн тоглолт хоёр багийн хооронд болох анхны тоглолт болно.
Холбоотой статистик
- Польш Дэлхийн аваргын хүрээнд Африкийн багуудын эсрэг 3 тоглохдоо хожигдож байгаагүй.
- Энэ удаагийн ДАШТ Польшийн хувьд 8 дахь ДАШТ бөгөөд хамгийн сүүлд 1986 оны Дэлхийн аваргаар хасагдах шатанд шалгарч байсан юм.
- Польш ДАШТ-ий сүүлийн 8 тоглолтдоо 6 хожигдож 2 хожоод байгаа.
- Робэрт Левандовски Европын бүсийн урьдчилсан шатны мэргэн буучаар тодорсон. (16 гоол)
- Адам Навалка шигшээ багаа удирдан 2 дахь том тэмцээндээ оролцож байна. Тэрбээр 2016 онд Польшийн шигшээ багийг удирдан шөвгийн наймд үлдсэн.
- Сенегал 2 дахь ДАШТ-дээ оролцож байна. Тэд анх 2002 оны ДАШТ-д оролцож байсан.
- 2002 оны ДАШТ-д Сенегал хэсгийн гурван тоглолтод нэг ч хожигдоогүй бөгөөд нээлтийн тоглолтод цомыг хамгаалагч Францыг 1-0р буулган авч байсан юм.
Л.Анхбаяр