Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар Хятадад гурав дахь удаагийн айлчлалаа хийж байна. Хятадын төрийн хэвлэлийн мэдээлснээр Ким хоёр өдрийг БНХАУ-д өнгөрөөх аж.
Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай түүхэн уулзалт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ажлыг дуусгах амлалт өгсөн. АНУ удаан хугацааны турш Хойд Солонгостой хэлэлцээ хийхэд Хятад улс нөлөө үзүүлэх эсэхийг ажигласан билээ. Гэсэн ч энэ удаагийн айлчлал Бээжин Вашингтоны худалдааны зөрчилтэй давхцаж байна.
БНХАУ, Хойд Солонгосын чухал, ач холбогдолтой дипломат болон эдийн засгийн түнш ч гэсэн Пхеньяний цөмийн пуужингийн туршилтын эсрэг байр суурьтай байдаг.
Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнд АНУ, Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтаа зогсооно гэж мэдэгдсэн нь АНУ-ын зарим холбоотнуудын хувьд сул дорой санагдсан. Гэсэн ч БНХАУ, ОХУ дэмжсэн юм.
Солонгосын дайны үеэр АНУ, Өмнөд Солонгост цэргээ байрлуулахад Хятад, Хойд Солонгосыг дэмжин ажиллаж байсан түүхтэй. Энэхүү айлчлалын дараа Трамп Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн зогсоох талаар Хятадын удирдагчтай уулзна хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: Fox news