Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу олон тооны иргэн хувийн авто машинаар хил нэвтэрдэг. Хувьдаа УАЗ 469 авто машинтай иргэд олон жилийн турш ачаа бараа тээвэрлэж байна. Харин саяхнаас БНХАУ-ын хил, гаалийн байгууллагаас авто машинаар зөвхөн хүн тээвэрлэхийг шаардах болжээ. Учир нь жолооч нар кабиндаа зорчигч суулгахын сацуу тээшиндээ битүү ачаатай явдаг.
Иймд зөвхөн зорчигчдын тээшийг тээвэрлэх, ингэхдээ тээшний өндрийн түвшин арын суудалд суусан зорчигчийн толгойноос дээш гарсан байх ёсгүй гэж үзэн, шалгалт явуулж эхэлжээ.
Гэвч энэ шаардлагыг жолооч нар эсэргүүцэж, хилийн наана түгжрээ үүсгэсэн байна. Харин Замын-Үүд дэх гааль хэвийн ажиллаж байгаа аж.
Зөвхөн БНХАУ-ын гаалийн байгууллага төдийгүй олон улсын худалдааны байгууллагын стандартын дагуу дээрх шаардлагыг тавьж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл суудлын машинаар зөвхөн зорчигч тээвэрлэх ёстой. Иймд энэ шаардлагыг өөрчлөх боломжгүй аж.
Гэрэл зургуудыг иргэдийн фэйсбүүк хуудаснаас ашиглав.