Нийслэлд сүүлийн гурван жилд дунджаар 200-250 сая төгрөгийг цэцгийн мандал, цэцэгжүүлэх ажилд зарцуулжээ. Цэцэгжүүлэлтдээ дотоодын аж ахуй нэгжүүдийн тарьж ургуулсан цэцгийг ашигласан байна.
Хүлэмжийн цэцгийн аж ахуй эрхэлж байгаа “Торгон зүлэг” ХХК нь 2012 оноос эхлэн гоёл чимэглэлийн таримал мод, бут, сөөг, цэцгийн үрслэг бэлтгэж байна. Тус компани Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах 10 га үржүүлгийн талбайн таван хүлэмждээ тариалалт хийдэг бөгөөд жилд 150 мянган цэцэг 70-80 мянган мод, бут, сөөгийн үрслэг бэлтгэх хүчин чадалтай аж.
“Торгон зүлэг” компани 45 төрлийн чимэглэлийн нэг наст цэцэг тариалж байна. Цэцгийн үрийг германы “Pflanzen Koelle” компаниас захиалдаг аж. Компани энэ онд нийслэлийн хот тохижилтын газарт 20 мянган цэцэг нийлүүлсэн бөгөөд Хөшигийн хөндийд байрлах олон улсын нисэх буудлын тохижилтын цэцгийн мандлыг нийлүүлж байгаагаа мэдээлсэн юм.
Харин ховор төрлийн цэцэг тариалдаг “Монгол флора дэвшил” ХХК алтанзул, лили тариалдаг байна. Компани цэцгийн үрийг Голланд, Чех, АНУ-аас, хөрсийг ОХУ-аас импортолдог ажээ. Алтанзул цэцгийн тариалалтыг нэгдүгээр сард эхлүүлж, гуравдугаар сараас худалдаанд гаргадаг байна. Үүнээс гадна 14 төрлийн цэцэг тариалж байгаа бөгөөд энэ онд нийслэлийн хот тохижилтын газарт 30 мянган цэцэг нийлүүлжээ. Цэцгийн хүлэмждээ нэг ээлжид 500 мянган цэцэг тарих боломжтойг “Монгол флора дэвшил” ХХК-ийн захирал мэдээлсэн юм.
“Монгол флора дэвшил” ХХК-ийн захирал Л.Дондогмаа
Хүйтний улиралд цэцэг тариалахад халаалтын асуудал хамгийн чухал байдаг учраас бүтээгдэхүүний өртөг дагаад нэмэгддэг болохыг компаниуд онцолж байна. 10 гаруй төрлийн цэцэг тариалдаг “Ариун шимт байгаль” компани энэ онд нийслэлийн хот тохижилтын газарт 20 мянган цэцэг, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд 15 мянган цэцэг нийлүүлжээ.
Дотоодод тарьж буй цэцэгс соёолуулснаас хойш хамгийн удаандаа 90-120 хоногт цэцэглэдэг бол хамгийн богино хугацаа нь 28-48 хоног байдаг гэж "Бүрэнхаан санжаа" ХХК мэдээлсэн юм. Тус компани цэцгийн үрээ хоёрдугаар сараас соёолуулж, зургаадугаар сар гэхэд нийлүүлэлтэд гаргадаг байна. Хот тохижилтын газарт энэ онд 20 мянган цэцэг нийлүүлсэн тус компанийн хүлэмж Төв аймгийн Баянчандмань суманд байрладаг ажээ.
Энэ төрлийн аж ахуй эрхлэхэд мэргэжлийн ажиллах хүчний асуудал тулгамдаж байгааг компаниуд онцолж байсан юм.
Б.Цацралт