Буцах
2018.06.19 Өнөөдрийн ОНЦЛОХ үйл явдлууд
2018-06-19
0
0
2018-06-19
- Өчигдөр 79-р сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүүгийн толгой дээр хаалганы хөндлөвч төмөр унаж амиа алдсан хэрэг гарлаа. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
- "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-ийн нээлт өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд боллоо. Хэлний бодлогын зөвлөлийн даргын 2016 онд Ц.Дамдинсүрэн, Ц.Осор нарын Монгол үсгийн журэамласан толийг бүх нийтээр мөрдөх тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу тус зөвлөлийн Ажлын алба, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн нийт 28 эрдэмтэн судлаачаас бүрдсэн ажлын хэсэг уг толь бичгийг шинэчлэн боловсруулжээ.
- БНХАУ-ын хил, гаалийн байгууллагаас авто машинаар зөвхөн хүн тээвэрлэхийг шаардах болжээ. Учир нь жолооч нар кабиндаа зорчигч суулгахын сацуу тээшиндээ битүү ачаатай явдаг. Иймд зөвхөн зорчигчдын тээшийг тээвэрлэх, ингэхдээ тээшний өндрийн түвшин арын суудалд суусан зорчигчийн толгойноос дээш гарсан байх ёсгүй гэж үзэн, шалгалт явуулж эхэлжээ.Гэвч энэ шаардлагыг жолооч нар сүүлийн арав хоногийн турш эсэргүүцэж, хилийн цаана буюу БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр түгжрээ үүсгэсэн байна. Харин Замын-Үүд дэх гааль хэвийн ажиллаж байгаа аж.
- Дэлхийд алдартай хөлбөмбөгчдийн талаар урьд өмнө нь сонсож байгаагүй түүх болон баримтыг энд дарж уншина уу.
- “Kaspersky Lab”-ийн судалгааны шинэ тайланд БНХАУ-ын хакерын бүлэг манай улсын мэдээллийн санд өнгөрсөн жил халдсан тухай “Cyber-Scoop” сайт мэдээлжээ. Тус тайланд дурдсанаар, хакерууд “watering hole-style” буюу ажилтнуудын и-мэйл хаягаар дамжуулан Үндэсний мэдээллийн санд нэвтэрсэн аж. Энэхүү хакер ажиллагаа 2017 оны аравдугаар сараас эхэлснийг “Kaspersky lab” энэ оны гуравдугаар сард илрүүлжээ. Уг хакерын бүлэг Бээжинтэй нягт холбоотой хамтран ажилладаг гэх таамгийг дэвшүүлж байна.