Өчигдөр ДАШТ-ий дэвжээнд нийт дөрвөн тоглолт болсноос хамгийн сүүлд Хорват, Нигерийн шигшээ багууд тоглосон юм. Тэдэнтэй нэг хэсэгт багтсан Аргентин, Исландын шигшээ багууд оноо хуваагаад байсан билээ.
Хүчирхэг хагас хамгаалалт, довтолгооны шугамаар гайхагдаж байгаа Хорватчууд тоглолтын эхнээс Нигерийг илүүрхэж байлаа. Довтолгооны санаачилга хол илүү байсан тэд тоглолтын 32 дахь минутад булангийн цохилтыг гүйцэтгэх эрхтэй болсон бөгөөд багийн ахлагч Модричийн гүйцэтгэсэн цохилтыг Манжукич дутуу нэмсэн ч Нигерийн Этобогийн хөлд ойж, эхний гоол бүртгэгдсэн юм.
Харин тоглолтын хоёрдугаар хагаст мөн Хорватыг булангийн цохилт гүйцэтгэх явцад Нигерийн хамгаалагч Уиллиам Троост-Эконг торгуулийн талбай дотор Марио Манжукич дээр зөрчил гаргасан бөгөөд Лука Модрич түүнийг нь амжилттай гүйцэтгэн тооны харьцааг 2:0 болгож холдуулсан.
Нигерийн шигшээ багаас Ивоби, Игало, Идову нар гоолын боломж үүсгэж байсан ч хамгаалагч Деян Ловрен, Даниел Сувашич нар “ажлаа” сайн хийснээр үр дүнгээ хадгалсан юм.
Ингэснээр Хорватууд тэмцээнийг гурван оноотой хэсгийн тэргүүн багаар нэрлэгдэж эхлүүлсэн бол тэдний араас Аргентин, Исландууд адил нэг оноотой удаалж байна. Харин Нигерийн шигшээ баг оноогүй сүүл мушгиж байна.
Б.Билгүүдэй