ДАШТ-ий C болон D хэсгийн тоглолтууд өчигдөр орой явагдсан. C хэсгийн эхний тоглолтод Францын шигшээ баг Австралийг 2:1-ээр хожиж хэсгийг тэргүүлж эхэлсэн юм.
Энэ хэсгийн нөгөө багууд болох Перу болон Данийн шигшээ багууд өчигдөр хоорондоо тоглож хүнд тоглолтын эцэст Даничууд хожсон юм. Эхний хагас дуусахын өмнө Перугийн хагас хамгаалагч Кристиан Куэваг торгуулийн талбайд унагасан бөгөөд Гамбын шүүгч Гассама бичлэг ухрааж үзэн торгуулийн цохилтыг нөхөж заасан юм. Цохилтыг хохирогч өөрөө гүйцэтгэсэн ч хаалганы дээгүүр цохиж азгүйтсэн.
Харин хоёрдугаар хагаст Данийн сөрөг довтолгоо амжилттай хэрэгжиж Кристиан Эриксений дамжуулалтаар Юссуф Поулсен энэ тоглолтын цорын ганц гоолыг оруулсан юм. Энэ гоолын араас Перучууд маш аюултай олон боломжийг үүсгэж байсан ч Каспер Шмейхелийн тэсрэлтийг гүйцэж чадаагүй.
Данийн шигшээ эхний тоглолтоос гурван оноо авч Францын хамтаар хэсгээ тэргүүлж эхэлсэн бол Перу, Австралийн шигшээ багууд удаалж байна. Ирэх пүрэв гаригт Дани Австралитай, Франц Перутай тус тус тоглоно.
- Данийн шигшээ 2010 оны ДАШТ-ий эхний тоглолтод Нидерландад хожигдож байсан ба бусад дөрвөн тоглолтдоо хожиж байв.
- Перу ДАШТ-д хийсэн сүүлийн долоон тоглолтоос ялалт авч чадаагүй байна.
- Данийн шигшээ баг 2002 оны ДАШТ-д Францыг 2:0-ээр хожсоноос хойш эл тэмцээнд анх удаа хаалгандаа гоол алдалгүй тоглолтыг дуусгалаа.
- Энэ жилийн ДАШТ эхэлснээс хойш нийт таван удаа 11 метрийн торгуулийн цохилт заагдсан бөгөөд хоёр удаад нь гоол бүртгэгдсэнгүй. 2014 оны тэмцээнд 13 торгуулийн цохилтоос нэг нь л амжилтгүй болж байсан юм.