ДАШТ-ий “H” хэсгийн тоглолт Колумб, Японы шигшээ багуудын тулаанаар Саранск хотын Мордовия Арена цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Тоглолтын анхны гоолыг Японы багийн хагас хамгаалагч Синдзи Кагава 6 дахь минутанд торгуулийн цохилтоор хийсэн бол Колумбийн хагас хамгаалагч Хуан Кинтеро 39 дахь минутанд чөлөөт цохилт гүйцэтгэн, эсрэг багийн хаалганд гоол оруулсан юм.
Тоглолтын хожлын гоолыг 73 дахь минутанд довтлогч Юүя Осако булангийн цохилтноос бөмбөг авч оруулснаар Японы шигшээ баг ялалт байгууллаа.
Багууд нийт 3 удаа учраа таарч байснаас Колумб 2 хожиж, нэг тоглолт тэнцээгээр өндөрлөж байжээ. 2014 онд Бразилд болсон тэмцээнээр Колумб Японыг 4:1-ээр үнэмлэхүй ялж байсан түүхтэй.
Бид тун удахгүй Польш, Сенегалын тэмцээнийг мэдээлэх болно.
Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжиннямын уншсан уриаг утасныхаа дуудлаганд тоглуулаарай.