ДАШТ-ий “H” хэсэгт анх удаа учраа таарсан Польш Сенегалийн шигшээ багуудын тоглолт Спартак цэнгэлдэхэд болж, Африк тивийн төлөөлөл Сенегал 2:1-ээр эхний хожлоо авлаа.
Тоглолтын 37 дахь минутанд Польшийн хамгаалагч Чонек Тиагу авто гоолыг өөрийн хаалганд хийжээ. Харин хоёр дахь гоолыг Сенегалийн шигшээ багийн довтлогч Ньянг Мбай ганцаар урагш довтолж, тоглолтын 60 дахь минутанд эсрэг багийн хаалганд оруулснаар багтаа гайхалтай ялалтыг авчирсан юм.
Тоглолт дуусахын алдад, 86 дахь минутанд Польшийн хагас хамгаалагч Гжегож Крыховяканхны анхны гоолыг Сенегалийн хаалганд оруулж тоглолтыг өрсөлдөөнтэй болгосон ч тэнцэж чадсангүй.
Сенегалийн шигшээ багийг 2012 оноос Алиу Сиссе дасгалжуулж эхэлсэн нь ялалт байгуулахад чухал хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.
Сонирхуулахад Польш 1982 оны дэлхийн хөлбөмбөгийн тэмцээнээр шөвгийн дөрөвт шалгарч байсан бол Сенегал 2002 онд шөвгийн наймд үлдэж байжээ. Сенегал хэсгийн хоёр дахь тоглолтоо Японы шигшээ багтай хийнэ.