Колумбчууд өчигдөр Японы багт 2:1-ээр хожигдсон. Энэ нь 1994 оны эмгэнэлт түүхийг эрхгүй санагдуулж буй.
Учир нь 24 жилийн өмнө Колумбын хамгаалагч Андрес Эскобар автогоол хийснийхээ төлөө нутаг нэгтэндээ буудуулж амиа алдсан түүхтэй.
Зургаан хоногийн дараа шигшээ багийнхан эх орондоо ирэхэд "Хөлбөмбөгийн баатар" хочит 27 настай Андрес Эскобар төрөлх Медельин хотдоо буудуулсан байна.
1994 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Колумбийн шигшээ баг Америкийн багтай тоглож байхдаа Андрес Эскобар өөрийн хаалганд гоол оруулжээ. Энэ нь тухайн багийн хэсгээсээ гарах чухал тоглолт байсан гэдэг. Ингээд тоглолт 2:1-ийн харьцаатай АНУ-ын ялалтаар өндөрлөсөн байна.

Умберто Муньос Кастро гэгч түүнийг Медельин хотын томоохон шөнийн цэнгээний гадаах зогсоолд машиндаа сууж байхад нь зургаа дарааллан буудаж, "Автогоол хийсэнд чинь баярлалаа" гэж хашгирч байсан гэдэг.
Америкийн багт хожигдсоныхоо дараа Эскобар "Амьдрал үүгээр дуусахгүй. Энэ бол миний амьдралын хамгийн гунигт өдөр байлаа. АНУ-ын шигшээтэй хийсэн тоглолт, миний эргэн тойронд өрнөж буй явдлаас болж сүүлийн тав хоног би унтаж чадсангүй. Гэхдээ амьдрал дуусаагүй байна" хэмээн нэгэн сонины сэтгүүлчид ярьж байжээ.
ҮЙЛ ЯВДАЛ ХЭРХЭН ӨРНӨСӨН БЭ
Эскобар хоёр найзтайгаа Медельин хотын цэнгээний газар шөнийг өнгөрөөжээ. Цэнгээний газар ах, дүү Педро, Саньяго Галльон нартай таарч, тэд Эскобарыг "Автогоол, Андрес, автогоол!" хэмээн өдөөн хатгасан байна.
Алуурчин Умберто Муньос Кастро энэ хэргийнхээ төлөө 43 жилийн хорих ял авсан бол ах дүү Галльон гурван сарын дараа батлан даалтад гарсан байна.
Эскобар тэдэнд соёлтой байж, өөрийг нь тайван байлгахыг хүссэн боловч хариуд нь "Чи хэнтэй учирснаа мэдэхгүй л байна даа" гэж хэлжээ. Удалгүй Эскобарыг машиндаа цонхоо онгойлгоод сууж байхад нь ах дүү Галльоны жолооч Умберто Муньос Кастро машинаасаа буугаад хөлбөмбөгчний толгойд буу тулган, зургаан удаа буудсан байна.
Ах дүү Галльон нарыг хар тамхины наймаачид байсан гэх бөгөөд хууль бусаар зэвсэг эзэмшдэг байсан гэдэг.

Кастро ч мөн адил хугацаагаа дуусгалгүй "хүмүүжсэн" гэх шалтгаанаар 2005 онд суллагджээ.