Оксфордын их сургуулийн магистр, психометрикч Б.Жавзантай шинэ үеийнхний сэтгэл зүйн онцлог болон тэдэнтэй харилцахад эцэг эх, багш, ажил олгогчдод тулгарч буй бэрхшээлийн тухай ярилцлаа.
-Нэн шинэ гэж болохоор үеийнхэн гараад ирлээ. Заримыг нь гоц ухаантай гэж андуурахаар. Томчууд бид энэ үеийнхнээ хэр зэрэг ойлгодог юм бэ?
-Сүүлийн үед хүүхэдтэйгээ учраа олохгүй байна гэсэн эцэг эх, шинээр орж ирсэн залуучуудтай учраа олж ажиллахад хүнд, багахан шаардлага тавихад л уйлаад гараад явчихдаг тухай ярьдаг ажил олгогчид олшрох боллоо. Бас өсвөр насны сурагчидтайгаа муудалцаж, өөдөөс хэрэлддэг, учраа олохгүй байна гэх багш нар сэтгэлзүйчдэд их хандаж байна л даа. Үнэн хэрэгтээ шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжсөн өнөө үед ямар үеийнхэн өсөж, хэнтэй харьцаж буйгаа бид ойлгохгүй яваад байгаа учраас ийм их зөрчил гарч байгаа юм.
Тиймээс олон нийтэд Generations буюу үе үеийнхний онцлогийн тухай зөв ойлголт өгөх нь чухал. Бид хүүхэд, өсвөр нас, хүмүүжил гэж л ярихаас бус нийгэм, эдийн засаг, сэтгэлгээний өөрчлөлт, техник технологийн үсрэнгүй хөгжлөөс шалтгаалж шинэ үеийнхэн эрс өөрчлөгдөж байгааг олж харахгүй байна. Орчин үед хүний төрөлх чадварыг сэтгэл зүйн тестийн тусламжтай тогтоож, тэр чадварыг нь л хөгжүүлж байна. Түүнээс биш одоогийнх шиг чи тэд алдсан учраас 100 онооноос тэдэн хувь авлаа гэж алдаагаар нь хүүхдийг дүгнэж болохгүй.
-Тэгэхээр доод үеийнхнээ ойлгохгүй байгаа учраас зөв харилцаж чадахгүй байх нь, тийм үү?
-Нийгэм, эдийн засгийн нөлөө шинэ үеийнхний сэтгэлгээнд маш их нөлөөлж, ялгаа үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, ажил олгогчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд шинэ үеийнхэнтэй өөрсдийн үеийнхээ арга барилаар буюу хатуу, захиргаадалт, шаардлагаар хандаад байна. Бидний үед ингээд хүмүүжиж болдог байсан гэж эцэг эхчүүд хүүхдэдээ ханддаг, багш нар мөн өөрсдийн үеийн арга барилаар одоогийн сурагчдад зааж сургах гэж оролдож байна. Өмнөх үеэс авсан мэдлэг, хандлагаараа дараа үетэй харьцах гэж оролдсоноос зөрчил үүсэж байгаа хэрэг. Тиймээс л нийгэмд үе үеийнхний онцлогийн тухай ойлголт өгөхийг зорьж байна.
-Generation гэдэг нь баруунд үүссэн ойлголт учраас монголчууд өөрсдөдөө төдий л хамаатуулдаггүй шүү дээ?
-Тийм ээ. Гэхдээ баруунд судлагдсан байлаа гээд Монголын хөрсөн дээр буухгүй гэсэн үг биш. Монголын хөрсөн дээр энэ асуудал өөрөө ургаад гараад ирсэн. Бид л олж харахгүй байна. Тэгсэн атлаа өсвөр үеийнхэн сэтгэл зүйн дарамтад орж, хямраад амиа хорлоод байна гэж ярьдаг. Тийм биш шүү дээ. Бид буруу аргаар хүүхдүүдтэйгээ харьцсанаас, заах арга зүйгээ олохгүй байгаа учраас тэд маань дарамтад ороод байгаа юм. Би энэ сарын 28-нд хүний нөөц, эцэг эх, багш нарт зориулж шинэ үеийн хүүхдүүдийн онцлог, тэдэнтэй хэрхэн ажиллах талаар нэг удаагийн сургалт хийхээр төлөвлөсөн.
• Энтрепрёнер үеийнхэн албан боловсролоор бус онлайнаар асар их мэдээлэл авч, өөрийгөө хөгжүүлэх чадвартай.
• Шинэ үеийнхэнд ажлын шаардлага тавихдаа ч магтсан өнгө аясаар харьцах хэрэгтэй.
• Суурин иргэншилтэй иргэд нэг хүнд буруу сэтгэгдэл төрүүлчихвэл өөртөө стресс нэмдэг гэдгийг ойлгодог.
-“Y” үеийнхэн буюу мянганыхны сэтгэл зүйн онцлог юу юм бол. Тэд ажилдаа яагаад сэтгэл хангалуун бус байна вэ?
-Тэд ажлын байрны өндөр хүлээлттэй байдаг. орчин үеийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэлтэй, тансаг оффист ажиллахыг хүсдэг. гэтэл бидний үед албан тушаалаас өөр зүйл байсангүй. Ширээ, сандал, эд хогшлоо энд тэндээс нийлүүлээд л ажилладаг байсан. Мянганыхан сургууль төгсөнгүүтээ өндөр албан тушаалд очихыг хүсдэг. үүнийг өдөөгч нэг хүчин зүйл нь энтрепрёнерүүд.
Тэд чадварлаг ажилтнуудаа тогтоон барьж, тогтвортой ажиллуулах зорилгоор ажлын байрыг тансаг, гэр шиг тохь тухтай байлгах бодлого баримталдаг. Тиймээс мянганыхныг ажилд авахын тулд ажлын байр нь тансаг байх ёстой гэсэн үг. Өмнөх үеүдээс ялгаатай нь мянганыхан аливаад махруу биш, зальтай, ажлыг амархан аргаар хийдэг. Бидний үед мэдлэг, мэдээлэл элбэг биш байсан учраас өөрсдөө араас нь махарч хайж олдог, ном уншдаг байсан.
Харин одоо энэ их мэдээллийг яаж ашиглах тухай арга заль, ухаан л хүмүүст их хэрэгтэй. Мянганыхан бас арга залиа ашиглан өмнөх үеэ ажлын байрнаас түлхэж эхэлсэн. Тэд хүний аргыг маш хурдан олдог, сайн ярьдаг, заль ихтэй учраас хэн бэ гэдгийг нь зөв олж харах шаардлага ажил олгогчдод тулгарч байна. Үүнээс гадна харилцаа магтсан, онцгойлсон уур амьсгалд өрнөх хэрэгтэй боллоо.
-Яагаад?
-Тэдэнд шаардлага тавихад хүлээж авахгүй, ажлаа орхиод гарахад бэлэн байдаг. Тиймээс шаардлага тавихдаа ч магтсан өнгө аясаар харьцах хэрэгтэй. Тухайлбал, “Чи биднийг бодвол орчин үеийн техник технологийг арай илүү мэддэг, хэрэглэж чаддаг шүү дээ. Нөгөө мэдээллээ олсон биз дээ. Харьцуулж харсан уу” гэх мэт зөөлнөөр магтах маягаар харилцааны хэв маягаа өөрчлөх хэрэгтэй.
Энэ тохиолдолд бид арга барилаа, өөрсдийгөө өөрчлөхөөс аргагүй.
Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд өөрсдөө шинэ үеийнхэнд бүх зүйлийг нь бэлдэж, эрх ямба бий болгосон учраас хуучин аргаараа харьцах ямар ч аргагүй болж байгаа юм. Тиймээс өөрийгөө өөрчлөх үү, эсвэл хуучин арга барилаараа хүүхэд, ажилчидтайгаа харилцаж зөрчилдөөн үүсгэх үү гэдэг салаа замын уулзварт багш, эцэг, эх, хүний нөөц, байгууллагын удирдлага зогсож байна. Миний хамгийн шүүмжлэлтэй ханддаг зүйл бол шинэ үеийнхний ном, сурах бичгийг огцом төрөлт, завсрын үеийнхэн боловсруулаад байна. Өөрсдийн хүмүүжсэн арга, хандлага нь шинэ үеийнхний сурах бичиг, арга зүйд нэвт шингэчихсэн. гэтэл хүүхдүүдийн сэтгэлгээ хэд хэдэн үеэрээ өөрчлөгдчихөөд байна шүү дээ.
-Тэгвэл энэ шинэ үеийнхэнд хэн эерэгээр нөлөөлж чадах вэ?
-Тэд дуу хөгжим, энтертайнмент контентод автаад байна гэдэг нь таныг бус үеийнхнээ сонсдог гэсэн үг. Ялангуяа, “би төвт үзэл” нь хурц, хүчтэй илэрдэг өсвөр насныханд үеийнхнээр нь дамжуулж нөлөөлөх үр дүнтэй. Сургалтын арга ч мөн сүүлийн үед ярьж буй blended learning буюу технологитой хосолсон арга барил нэвтрүүлэх шаардлагатай болчихоод байна. Мянганыхны сүүлийг мушгисан Z үеийнхэн бол олон ажлыг зэрэг хийх чадвартай болж байна. Зурагт үзэнгээ iPad дээр бичиж, гар утсаараа чаталж байна шүү дээ. Тиймээс ч тэднийг хар ажлын бус энтрепрёнер үеийнхэн бөгөөд албан боловсролоор бус онлайнаар асар их мэдээлэл авч, өөрийгөө хөгжүүлэх чадвартай болсон гэж үзээд байна л даа. Бид эдгээр үеийнхнээ судалж, онцлогийг нь ойлгох хэрэгтэй байгаа юм.
-Энэ өөрчлөлтийг сурган хүмүүжүүлэгч, эцэг, эх, ажил олгогчидтой ажиллах замаар өөрчлөх үү, эсвэл бүр бодлогын хэмжээнд харах ёстой юу. уг нь энэ бүхэн улсын хүн ам зүйн бодлогын нэг том хэсэг болох ёстой байх?
-Бодлогоор явуулж болно л доо. Гэхдээ би судлаач хүний хувьд улсын бодлогод итгэхээ больсон. Хүрээ нь хэтэрхий явцуурч хүн амын, боловсролын бодлого биш болсон учраас энэ асуудлыг тусгасан ч хэрэгжихгүй. Системтэй өөрчлөхөд дэндүү их цаг хугацаа шаардлагатай. Тиймээс эцэг, эх, бизнесийнхэн өөрөө өөрсдийгөө л өөрчлөхгүй бол бид асар их шинэ юмнаас хоцорч, нийгмийн өөрчлөлт юунаас гарч байгааг ойлгож чадахгүй байна.
-Та бид хоёр энэ сэдвээр ингээд ярилцаад сууж байгаа нь техник технологийн хөгжил яалт ч үгүй дэлхий нийтийг адилтгаж, үндэстнүүдийн онцлогийг бүдгэрүүлж буйн нэг илрэл байх. Бид энэ өөрчлөлтөд хэр зэрэг хурдан дасан зохицож байгаа бол?
-Бидэнд, шинэ үеийнхэнд маань мэдээж соёлын онцлог байлгүй яах вэ. Бид уламжлалаараа хотжоогүй ард түмэн учраас харилцаа муутай. Дөнгөж харилцаж эхэлж, суурин иргэншлийн сэтгэлгээ маань дөнгөж бүрэлдэж байна. Төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд өдөржин нэг асуултад хариулсан хүмүүс ярдаглах нь аргагүй.Үүний шалтгаан нь харилцааны бэлэн байдал төлөвших болоогүй байгаа юм.
Нүүдэлчин сэтгэлгээтэй хүмүүс гэв гэнэт олон хүний дунд орж, хүмүүс нэг асуултыг олон удаа асуухаар түүртэж, бухимдаж байгаа юм. Гэтэл суурин иргэншилтэй ард түмнүүд харилцаа маш сайтай, нэг хүнд буруу сэтгэгдэл төрүүлчихвэл өөртөө стресс нэмдэг гэдгийг тэд олон зуун жилийн туршлагаараа ойлгосон.