Вена хотноо ОПЕК чуулж, хөрөнгө оруулагчдын ярианы сэдэв нь хөгжиж буй зах зээлийн эмзэг байдал, чангарч буй ам.долларын ханш болсон ширүүн долоо хоног өнгөрлөө.
ОЛБОРЛОЛТ ИХЭСВЭЛ ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ БУУРАХ УУ
Нийлүүлэлтээ жил гаруй хязгаарласан Саудын Араб, ОХУ ирэх долоо хоногоос олборлолтоо ихэсгэх тухай таамаг дэгдсэнээс газрын тосны үнэ буурах хандлагатай боллоо. ОПЕК болон тус картелийн гишүүн бус олборлогч улсуудын эрчим хүчний сайд нар зургадугаар сарын 22-23-нд Вена хотноо газрын тосны үнийн бодлогын арилжаалаагч, зах зээлийн шинжээч нартай хэлэлцэнэ. Шаардлагатай тохиолдолд олборлолтоо шат дараатай өсгөх замаар зах зээлийг газрын тосоор найдвартай хангахаар Саудын Араб, ОХУ тохиролцсон.
Гэхдээ олборлолтыг хэр хэмжээтэй, хэдий хугацаатай өсгөх нь хараахан тодорхой бус байна. “Юутай ч хоёр сайд хоёулаа олборлолтоо өсгөнө гэсэн тод тодорхой байр суурь баримталж байгаа”-г Petromatrix-ын оливер Жэйкоб тайлбарлав. Газрын тосны шинэ хориг тавиулсан Ираны олборлолтыг нөхөж, үнэ огцом өсөх эрсдэлээс сэргийлэхийн тулд нийлүүлэлтээ өсгөхийг АНУ бусад олборлогчдод чимээгүйхэн тулгасаар байгаа. Баасан гарагт Brentl түүхий тос баррел нь 74 ам.доллар болж буурсан ч Венесуэлийн олборлолт тасалдсаны улмаас сүүлийн хэдэн долоо хоногийн турш газрын тос үнэ 80 ам.доллараас дээш байв.
Ливид хүчирхийлэл сэргэсний улмаас өнгөрсөн долоо хоногт газрын тосны чухал боомт хаагджээ. Анх 2017 оны нэгдүгээр сард байгуулсан олборлолт багасгах тохиролцоог санаачлагчид болох ОХУ, Саудын Арабын хооронд хэлэлцээр бий ч Иран гэх мэт бусад улс нийлүүлэлт багасгах шаардлагад захирагдахаа больсон. Үүссэн нөхцөл нь газрын тосны үнэ унагах аюултайг иракийн газрын тосны сайд өнгөрсөн долоо хоногт анхааруулсан юм. Геополитикийн учир шалтгаанаар АНУ-ын занарын үйлдвэрлэл хурдацтай өссөөр байгаа нь ОПЕК-д эрсдэл үүсгэж байгааг Bank of America-гийн шинжээч нар анхааруулав.
ХӨГЖИЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД УЧРАХ ГОЛ БЭРХШЭЭЛ
Хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулагчдад учрах гол бэрхшээл нь улс төрийн бодлого, сонгууль хоёр аж. хөгжиж буй зах зээлийн гол дөрвөн валютын гурав нь буюу удахгүй бүх нийтийн сонгууль болох Турк, Мексик, Бразилын валютын ханш энэ улиралд унасан нь тохиолдлын хэрэг биш. Bank of America Merrill Lynch-ийнсүүлийн судалгаагаар хөгжиж буй зах зээлд ханш чангарсан ам.долларын зэрэгцээ улс төрийн эрсдэл ноцтой аюул болж байна.
Түүнчлэн Мексик, Бразилд төвч барууны намаас нэр дэвшигчид сонгогдох магадлал муудлаа. Турк Лирийн ханш тус улсын Ерөнхийлөгч режеп тайип Эрдоаны зах зээлийн эсрэг агуулгатай тайлбар, бодлогын хүү өсгөх таамаг хоёроос хамаардаг болсон. Энэ хүн дахин сонгогдох эсэх нь зургадугаар сарын 24-нд тодрохоос нааш Лирийн ханш сул байх төлөвтэй. Турк Лир, Мексик Песо, Бразил Реалийн ханш бүгд хоёр оронтой тоогоор буурсан ч шууд 27 хувиар салам унасан Аргентин Песогийнх шиг ноцтой биш юм.
Мөнгөний ханш нь жолоогүй унаснаас болж Ерөнхийлөгч Маурисио Макригийн шүүмжлэл хүлээсэн аргентины төв банкны тэргүүн албан тушаалаасаа огцорлоо. Хөгжиж буй нийт зах зээлийн төдийгүй Хятадын статистик ч өөдрөг бус байна. Харин Оппенгеймерийн сан өөдрөг байр суурьтай буй. “Дэлхийн эдийн засгийн өсөлтийн одоогийн мөчлөг тогтвортой” хэмээн үзэж буй тус сан АНУ-ын мөнгө, зээлийн хөшүүргийн бодлого импортыг ихэсгэх учраас хөгжиж буй эдийн засагт тустай хэмээн тайлбарлаж байна.
ӨГӨӨЖИЙН МУРУЙ ТОГТОНГИ БОЛСОН НЬ БОНДЫН ЗАХ ЗЭЭЛД СӨРӨГ НӨЛӨТЭЙ ЮУ
Компаниуд ноогдол ашгийг бага хуваарилах хандлага саяхан хүртэл үргэлжилж ирсэн тул S&P 500 индексийн гол үзүүлэлтүүд энэ онд тун сул байгаа. Алдагдалтай ажиллаж буй харилцаа холбооны компаниудын индекс энэ онд 12.4 хувиар буурлаа. Хэрэглээний бараа бүтээгдэхүүнийх 10.9, нийтийн үйлчилгээнийх 6.7, үл хөдлөх хөрөнгийн индекс 4.2 хувиар сулрав. Мөн бодлогын хүүд мэдрэг санхүүгийн салбарынх 1.6 хувиар доошилжээ.
S&P 500-ын, Dividend Aristocrats буюу сүүлийн 25 жилийн турш хувьцаа эзэмшигчдэд олгох ноогдол ашгаа жил бүр тогтмол өсгөж ирсэн хэсэгт багтдаг 53 хөрөнгийн үзүүлэлт 2018 онд дөнгөж 0.89 хувиар өслөө. Харин нийт зах зээлийн хэмжээнд хөрөнгө буцаах хэмжээ таван хувьтай байгаа.
АНУ-ын Сангийн яамны хоёр жилийн хугацаат үнэт цаасны өгөөж 2018 онд 66 нэгжээр ихсэж, 2.54 хувьд хүрснээр Засгийн газрын урт хугацаат үнэт цаасны өсөлтөөс давж гарлаа. Улмаар Сангийн яамны хоёр болон арван жилийн хугацаат үнэт цаасны зөрүү сүүлийн арван жилд анх удаа 40 нэгжээс бага болов. Он дуусахаас өмнө холбооны нөөцийн систем мөнгөний бодлогоо дахиад хоёр ч удаа чангатгахаа мэдэгдэж байгаа нь үнэт цаасны үнийг цаашид ч унагахад хүргэнэ.