Египетийн шигшээ багийн дасгалжуулагчийг халлаа

С.Заяа GoGo.mn

2018-06-20 16:43 GMT+8

Алжирын El Watan сонинд бичсэнээр Египетийн хөл бөмбөгийн холбооны удирдлагууд тус улсын шигшээ багийн дасгалжуулагч Эктор Куперыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргажээ. 

ОХУ-д болж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий сүүлийн тоглолтоо хийж дууссаны дараагаар Египетийн шигшээ багийг бүхэлд нь халах гэнэ. 

Египетийн шигшээ багийн энэ удаагийн ДАШТ дэх сүүлийг тоглолт Саудын Арабын багийн эсрэг болох өндөр магадлалтай юм.

Өнгөрсөн шөнө Египетийн шигшээ баг Оросын шигшээ багт 3:1 харьцаатайгаар хожигдсон ба Уругвайн шигшээ баг Саудын Арабыг хожсон тохиолдолд Египетийн баг албан ёсоор тэмцээнээс хасагдах юм. Египетийн шигшээ ДАШТ дэх эхний тоглолтондоо Уругвайд 0:1 харьцаатайгаар хожигдсон билээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 2633 санал өгсөн байна.

Дээшээ