Пробиотикуудыг өнөө үед хоол хүнс тэжээлийн шингэцийг сайжруулах, харшлын гаралтай өвчлөл болон аливаа халдварт өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ашиглахыг эмч нар төдийгүй хоол зүйчид ихээр санал болгодог болоод байна.
Түүнчлэн бага насны хүүхдэд хоол хүнсний нэмэлт тэжээл байдлаар өгснөөр хүүхдийн дархлалын системийг удаан хугацааны туршид тогтвортой дэмжиж дархлаажуулж өгдөг ач тустай гэлцдэг. Тэгвэл пробиотик гэж чухам юу вэ? тогтмол хэрэглэснээр ямар ач тустай вэ гэсэн асуултууддаа хариулт олохоор Unimed international эмнэлэгийн Хүүхдийн тэргүүлэх зэрэгтэй эмч, ШУ-ын магистр, клиникийн профессор П.Нямцэрэн эмчтэй ярилцлаа.
Пробиотик гэж чухам юу вэ? Мэргэжлийн хүний үүднээс та энийг юу гэж тайлбарлах вэ?
Ерөнхийдөө бол хүний биед байх ёстой ашигтай бактери гэж ойлгож болно. Хүний биед дунджаар 1-2 кг орчим олон төрлийн бичил организм бактери байдаг. Үүний 60% нь хүний ялгадсаар гадагшилж байдаг. Тиймээс хоол хүнс болон нэмэлт тэжээлээр дамжуулан ашигтай бактериа нөхөж байх ёстой.
Ашигтай бактер-пробиотик нь ямар хүчин зүйлсээс болж багасдаг вэ? Ямар хүмүүс хэрэглэх шаардлагатай вэ?
Олон хүчин зүйлсээс болдог. Амьдарч байгаа орчин, идэж буй хоол хүнс, ажил амьдралын хэв маягаас үүдэж багасдаг. Түүнчлэн орчны бохирдол өндөртэй нөхцөл болох агаар, ус, хөрсний бохирдлоос үүдэж багасдаг. Нөгөөтэйгүүр бага насны нярай хүүхдийг дааруулснаас үүдэж, кесар хагалгаагаар төрсөн хүүхдүүд, хүүхдээ хөхөөр хангалттай хооллоогүй, гэр бүлд нь харшилтай хүн байх, ойр ойрхон ханиад хүрч, ямар нэгэн гэдэсний асуудлуудтай тохиолдолд бие дэх ашигтай бактерийн тоо багасанаас болж, гадны нөлөөгөөр үүсч бий болох халдварт өвчнүүдийн эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.
Ерөнхийдөө бол нярай бага насны хүүхдүүдэд нэн ялангуяа хэрэглэж байх ёстой. Яагаад гэвэл гадаад орчинтой харьцаад эхлэхээр ашигтай ашиггүй нян бактериудаад өртөмтгий болж ирдэг. Түүнчлэн өндөр настай хүмүүс, өвчин амархан тусах эрсдэлтэй дархлаа муутай хүмүүс хэрэглэх нь зүйтэй байдаг. Яагаад гэвэл пробиотик нь хүний биеийн дархлааг сайжруулж өгдөг. Xаршлын үеүүд, xаврын улиралд дархлаа сулрах, зуны улиралд ихэсдэг гэдэсний хямрал, гүйлгэлт суулгалтын үед, ханиад томуу, антибиотик хэрэглэсэн үед г.м ер нь байнга л хэрэглэх нь зөв. Хүний биед ашигтай болон эмгэг үүсгэгч бактери аль аль нь байдаг. Ашигтай бактерийн тоо нь цөөрснөөс үүдээд дээрхи өвчлөлөөс тусах магадлалыг нэмэгдүүлж байдаг.
Бага насны хүүхдийн хоол боловсруулах системийн үйл ажиллагаа эмзэг байдаг, энэ нь том хүнтэй харьцуулахад илүү хямрах хандлагатай байдаг нь юунаас болдог вэ?
Бага насны хүүхдийн гэдэсний бичил орчин бүрэн өсөж, хөгжөөгүй байдаг учраас гадны биетэд илүү өртөмтгий эмзэг байдаг. Хүүхдийн гэдэсний бичил орчин хоол тэжээлдээ дасан зохицох, эд эрхтний үйл ажиллагаа бүрэн гүйцэд бүрэлдэж тогтотлоогэдэс дүүрэх, суулгах, өтгөн хатах зэрэг өвчлөлөөр өвддөг. Хүний гэдэс ходоодонд хоол боловсруулахад шаардлагатай салст бүрхэвч, өнгөр гэж байдаг. Энэ салст бүрхэвч нь гадны эмгэг бактериудаас хамгаалах үүрэгтэй. Хүүхэд олон суулгаж гүйлгээд байхаар өнгөргүй болчихсон байдаг гэдэг шүү дээ. Энэ нь эмгэг нянгаас үүдээд биед байх ашигтай бактери пробиотик нь байхгүй болчихсоныг хэлж байгаа юм аа. Үүнийг пробиотик хэрэглэснээр ашигтай бактерийг байх ёстой хэмжээнд нь барьж, аминхүчлийг организмд нийлэгжүүлж, хүний биед байршуулж өгдөг. Ийм учраас пробиотикууд нь гадны эмгэг бактериуд нянгаас хамгаалах үүрэгтэй байдаг.
Хүүхдийн гэдэсний хямралаас сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юунд анхаарах ёстой вэ?
Эцэг эхчүүдийн хувьд бага насны хүүхдүүдийн ариун цэврийг сайн сахиж, шим тэжээллэг хоол хүнс хэрэглэхийн хажуугаар нэмэлт тэжээл болгож ашигтай бактериа хэвийн хэмжээнд нь байлгахад анхаарал халамж тавих хэрэгтэй. Ер нь бага насны хүүхэд гэлтгүй эцэг эхчүүд ч пробиотикийг хэрэглэж байх нь чухал л даа.
Пробиотикийг юунаас авах ёстой вэ?
Өдөр тутмын хоол хүнсээс авахаас гадна нэмэлт бэлдмэл, тэжээлээс авч болно. Хоол хүнс тэжээлийн хувьд хүн орхоодой, жимс жимсгэнэ, сонгино сармисанд энэ нь илүү ихээр байдаг. Аль болох өндөр тун бүхий ашигт бактерийг тогтмол авч байх хэрэгтэй. Мэдээж хэрэг маш олон төрлийн нэмэлт бэлдмэлүүд байдаг. Жишээ нь сүүлийн үед Солонгост өргөн хэрэглэгдэж байгаа олон найрлагатай пробиотикийн бүтээгдэхүүн болох Lacto Fit нь дотроо 6 төрлийн ашигтай бактер болон бактерийн өсөж үржих орчинг бий болгох пребиотик, нэмэлтээр хүний биед ашигтай С, Е, В1 В2 В6 витаминуудыг давхар агуулсан байдаг.
Жирэмсэн эхчүүд хэрэглэж болох уу? Харшлах нөлөө бий юу?
Пробиотикуудад харшлах нөлөө гэж байхгүй, харин ч харшилтай хүмүүст илүү хэрэгтэй. Жирэмсэн эхэд пробиотикыг илүү нэмэлтээр ашиглаж байх ёстой. Яагаад гэвэл өөрөөсөө гадна ураг тээж байгаа учир ургийн тэжээлт орчинг бий болгоход зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Мөн өтгөн хатах зовиурт өртөмтгий байдаг. Эдгээр өвчин зовиурт пробиотикыг хэрэглэж байх хэрэгтэй.
Ер нь пробиотикыг насанд хүрэгсэд ч бас хэрэглэх ёстой юу?
Насанд хүрэгчдэд пробиотик дутагдсанаас болоод шээс бэлгийн замын хамгаалах салст бүрхэвч багасаж байдаг. Мөн ажлын стресс, уур уцаар, антибиотикийн хэрэглээ, харшил зэргээс эмгэг төрүүлэгч бактериудад илүү ихээр өртөмтгий болж өгдөг. Тийм учраас насанд хүрсэн хүмүүс ч гэсэн ашигтай бактерийнхаа хэмжээг зохистой түвшинд барихын тулд нэмэлтээр пробиотик ууж хэрэглэх нь зөв.
Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжихээс гадна пробиотикийг хэрэглэснээр хүний биед ямар ач тус байдаг вэ?
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Ходоод гэдэсний организмыг цэвэршүүлэх ач холбогдолтой. Эмгэг тээгч бактерийг дарангуйлж, бодисын солилцоог сайжруулж, дархлааг дэмжиж өгдөг. Мөн сүү сүүн бүтээгдэхүүн задалж чаддаггүй хүмүүс хэрэглэхэд зохимжтой. Антибиотикийн гаралтай суулгалтын үед бол 14-21 хоног хэрэглэх ч юмуу, өтгөн хаталтын үед 2-3 сар тогтмол хэрэглэх, хеликобактерийн үед шархлаа үүсээгүй тохиолдолд пробиотикоо илүү удаан хугацаанд хэрэглэхийг санал болгодог. Энэ тохиолдолд пробиотик хэрэглэвэл ашигтай бактерийг тэнцвэржүүлж олон байгаа хеликобактерийн тоог цөөрүүлдэг. Эрүүл байхад урьдчилан сэргийлэх зорилгоор, архаг өвчтэй эмчилгээтэй үед удаан хугацаанд хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Тэгэхээр энэ нэмэлт тэжээл нь хүний биеийн жинг хэвийн хэмжээнд нь барьж тэнцвэржүүлж байдаг гэсэн үг үү?
Тийм, тэгээд зогсохгүй эрүүл үед урьдчилан сэргийлж, хүний биен дэх холестерины түвшин, ходоодны ашигтай бактерийн өсөлтийг дэмжиж, тогтворжуулдаг. Ер нь антибиотик, эм тариа хэрэглэхээс илүүтэй пробиотикийг хэрэглэх нь зүйтэй.
Байнга тогтмол хэрэглэснээр ямар давуу талтай вэ?
Элдэв нян бактериас сэргийлнэ. Нянгийн эсрэг үйлдэл үзүүлж, антиоксидант үйлдэлтэй. Биед байх ашигтай бактери багассанаас эмгэг нян бактери бий болж, хеликобактер үүсэх эрсдэлтэй болдог. Энэ тохиолдолд пробиотик хэрэглэвэл ашигтай бактерийг тэнцвэржүүлж олон байгаа хеликобактерийн тоог цөөрүүлдэг.
Пробиотик хэрэглэж байх үед харшлах эсрэг заалт гэж байх уу? ямар тохиолдолд хэрэглэвэл илүү үр дүнтэй вэ?
Пробиотикуудад бол эсрэг заалт байхгүй, харшил урвал өгнө гэж байхгүй байдаг. Иймд дараах тохиолдлуудад хэрэглэвэл илүү сайн байдаг. Үүнд: суудлын ажилтай, хөдөлгөөний дутагдалтай хүмүүс ашигт бактериа нөхөхийн тулд хэрэглэвэл хоол боловсруулах замын бүх төрлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, хоолны шингэц муудах, таргалалт, суулгалт, өтгөн хаталт, гэдэсний халдварын үед хэрэглэвэл зохимжтой.
Хүний биеийн дархлааны эсүүдийн 70 хувь нь гэдсэнд байдаг бөгөөд өвчин үүсгэгч бичил биетүүдтэй тэмцэж хүүхдийн биеийн эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж дархлааг нь сайжруулдаг. Ерөнхийдөө хүүхдийн дархлааг сайжруулая гэвэл пробиотикоо давхар витаминтай хамтад нь хэрэглэж байх чухал.
Пробиотикийг илүү ихээр хэрэглэж байх хэрэгтэй гэсэн улирлын заалт бий юу?
Ер нь бол улирлын заалт байхгүй дээ. Одоо Улаанбаатарт л гэхэд өвөлдөө агаарын бохирдол, зундаа хөрсний бохирдол, зун намрын улиралд харшилт ургамлуудаас үүдэж харшлын гаралтай өвчлөлүүд нэмэгддэг. Эдгээр хүчин зүйлсээс болоод биед байх ёстой ашигтай бактериуд багассанаар аливаа өвчлөлд өртөх эрсдэл нэмэгддэг. Тэгэхээр зэрэг улирал харгалзалгүй тогтмол хэрэглэж байх нь аль болох хүний эрүүл мэндэд тустай. Тийм болохоор онцгой үеүүдэд бол байнга хэрэглэнэ. Өвчтэй байгаа үед антибиотик хэрэглэж байгаа, дархлаа суларсан, үрэвсэлт өвчнөөр өвдсөн, вирус бактерийн халдвар, шимэгчид суулгалт өтгөн хаталтын үед эмчийн жоргүйгээр шууд авч хэрэглэнэ. Ер нь эмчийн антибиотик уух заавартай үед хажуугаар хүний бие дэх ашигт бактерийн тоо багасдаг тул давхар ууж байх ёстой. Жишээ нь 5 хоног антибиотик хэрэглэхээр бол пробиотикын 10 хоногийн хэрэглээг авч байх ёстой.
Дөнгөж төрсөн хөхүүл эхчүүд ууж болох уу?
Байгалиасаа эмэгтэй хүний хөхний сүүнд пробиотик нь маш их хэмжээгээр агуулагдаж байдаг. Хөхүүл үедээ уусан тохиолдолд хөхний сүүн дэх пробиотикийг улам ихээр дэмжиж өгдөг. Мөн бага насны хамар нь битүүрдэг хүүхдүүд хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ нь хүний биед байх ёстой ашигтай бактериудыг дэмждэг учир эмийн сангуудаар жоргүй олгогддог.
Пробиотикийг өдөрт ямар хэмжээгээр хэрэглэх ёстой байдаг юм бэ?
Ер нь пробиотикуудыг өдөрт 1 удаа уух тунгаар савласан байдаг. Дотроо ч олон төрөл зүйлтэй байдаг. Сүүлийн үед усанд уусгалгүй, шууд амандаа уусгаж хэрэглэх боломжтой савлагаатай пробиотикуудыг эмч нар илүү зөвлөх болсон.
Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхэнд ч мөн адил амжилт хүсье.