Хүүхэд гэдэг хэчнээн хөөрхөн билээ. Бүхнийг шинээр сурч мэдэж байгаа тэдний гэрэлтсэн харц, хөөрхөн бумбагар хацар, хэн нэгэнд гомдохдоо уруулаа өмөлзүүлэн уйлах нь даанч хайрламаар. Энэ хорвоод ирчхээд танин мэдэж ядах тэр бяцхан хүмүүсийг томчууд л хайрлахгүй бол тэд яахаа үл мэднэ.
Гэтэл монголчууд бид яагаад хүүхдээ хайрладаггүй юм бол? Хайрладаггүй гэхэд хатуудаж байгаа бол яаж хайрлахаа мэддэггүй юм болов уу?
ХАЙР гэдэг өхөөрдөж үнсэхийн нэр биш. Хайр гэдэг хамгаалж энэрэхийг, тэдэнд боловсрол олгон хүмүүжүүлэхийг, аливааг учирлан тайлбарлахыг хэлнэ.
Жишээ 1: ӨНГӨРӨГЧ ОНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДСАН 47 ХҮҮХЭД СУУДЛЫН БҮС ХЭРЭГЛЭЭГҮЙ БАЙЖЭЭ
2017 онд автын ослоор 55 хүүхэд амиа алдсан гэж Замын цагдаагийн газраас мэдээлсэн. Тэдний 47 нь зориулалтын суудал хэрэглээгүй байжээ.
Хамгийн өргөн хэрэглэгддэг приус машины дундаж үнэ 9-10 сая төгрөг. Харин хүүхдийн суудлын дундаж үнэ 80-100 мянган төгрөг. Бид хүүхдээ хайрладаггүйдээ машины суудал авч өгөх 100 мянган төгрөгөө хүүхдээсээ харамладаг гэж үү? Арван сар тээж төрүүлсэн үр нь 100 мянган төгрөгнөөс хямдхан амьтай болохоор уу?
Хормын дотор амиа алдаж мэдэх суудалд хүүхдээ суулгачихаад тэднийг мянгантаа үнсэж үнгээд ч яах билээ. Хэрвээ үхсэн хойноо үг хэлдэг бол “ээж ээ, аав аа би танд 100 мянган төгрөгний үнэтэй суудлаас ч хямдхан байсан гэж үү” гэж асуух байсан биз. Гэтэл бид сураагүйдээ, хайнгадаа, тэнэгтээ хүүхдүүдийнхээ амь насыг жилд хэдэн арваар нь алдсаар л байна.
Жич: Энд нэгэнт хууль нь байхад түүний хэрэгжилтийг замын цагдаа нар яагаад ханган ажиллаж болохгүй гэж. Тэдний хийсэн суудлын бүс хэрэглэх аян, хурд хэтрүүлэхэд авдаг торгууль зэрэг нь амжилттай л болдог шүү дээ. Гэтэл яагаад нүдэн дээр нь хүүхдийн амь насанд халтай үйлдэл хийж байхад түүнд арга хэмжээ авахгүй байна вэ?
Жишээ 2: ЖИЛД 2500 БЯЦХАН ҮР ХАЛУУН ТОГООНД ШАЛЗЛАГДДАГ
2017 оны тоогоор жилд 2500 бяцхан үрс хариуцлагагүй эцэг, эхийн буруугаас болж халуун тогоонд шалзран, тамлагддаг гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байлаа. Дөнгөж хурууныхаа үзүүрийг түлэхэд ямар аймшигтай өвддөг билээ. Гэтэл халуун тогоогоо хүүхдээс хол байлгах өчүүхэн сэтгэл байхгүй томчууд хүүхдүүдээ амьдын тамд унагаж байна. Тэд үүнийхээ төлөө ямар ч хариуцлага үүрдэггүй нь энэ байдлаас болж хэдэн мянган хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох уршгийг дагуулж байна. Хөөрхий хүүхдүүд л ясандаа тултал өвчин мэдрэн шаналсаар эдгэрнэ. Харамсалтай нь зарим нь амиа алдана.
Ямар гээчийн аймшигтай харгислал вэ?
Яг үүнтэй адил гэрт нь харах хүнгүй орхисон хүүхдүүд гэртэйгээ шатаж, цонхондоо 5000 төгрөгөөр хаалт хийлгээгүйгээс болж өндрөөс унаж амиа алдана. Энэ талаар та бүхэн элдэв номноос хайж унших шаардлагагүй. Гүүглээс хайлт хийхэд л он оноороо, өдөр сараараа гараад ирнэ. Эцэстээ хүүхэд амиа алдах нь байдаг л мэдээ болсон нь дэндүү харамсалтай.
Жич: Бид эцэг, эх хүмүүс ямар эрх үүрэгтэй байх талаар хар дээр цагаанаар заасан хуультай. Энэ хуулийн хэрэгжилт мөн л хангалтгүй байгаагаас хүүхдүүд зовж шаналсаар, амиа алдсаар л байна.
Жишээ 3: ХӨТӨЛЖ ЯВАА ҮРЭЭ ҮХЭХИЙГ ХАРАХААС ИЛҮҮ УЙ ГАШУУ БАЙНА ГЭЖ ҮҮ?
2012 онд ээжийнхээ гараас хөтлөөд явж байсан 10-хан настай цэцэг цэврүү шиг жаахан охиныг барилгын кран унаж, амь насыг нь хөнөөсөн билээ. Хайртай үрээ гүйж харайж гэмтэх вий гэсэндээ гараасаа хөтлөн явсан тэр ээжийн уй гашууг та төсөөлж байна уу?
Гэтэл яг үүнтэй адил 11-хэн настай хүү амиа алдчихлаа. Хөлбөмбөгчин болох хүсэл мөрөөдөлдөө автсан хүүгийнхээ амиа алдсан газар сөхрөн суух аавын зураг даанч гунигтай. Гэвч энэ мэдээг бид яг 10-хан насандаа томчуудын хариуцлагагүй үйлдлээс болж амиа алдсан хөөрхий охинтой адил мартаж орхино. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин хүүхэд амиа алдахад дахиад л бид халаглахаас өөрийг хийхгүй.
Ачиж явсан чингэлгээ бөхөлчих сэтгэл байгаагүй жолоочийн улмаас нэг гэр бүлийн хоёр хүүхэд хүндээр гэмтсэн.
Хүүхэд бүрийн хүсэн тэмүүлдэг паркийн тоглоом эвдэрч хүүхдүүд гэмтсэн. Паркынхны бас хүүхдүүдийн аз болж тэд гэмтээд өнгөрчээ. Хэн энд ямар хариуцлага үүрэх ёстой вэ? Галзуу хулгана гэх чихарсан төмөр нь энэ зун хүүхэд алахгүй гэх магадлал бий юу?
Яагаад бид хийж буй ажилдаа сэтгэлээсээ хандаж, хэн нэгнийг гэмтээх вий, амь насыг нь сүйтгэх вий гэдэг бодлыг тээж болдоггүй юм бэ. Үнэндээ бол таны хийж байгаа ямар ч ажлын хариуцлагыг та л толгойгоороо хариуцах ёстой гэдгийг сайтар санагтун.
Таны хариуцлагагүй, сэтгэлгүйн буруутан нь сайд, дарга, аль нэг нам улстөрийн хүчин гэхээсээ илүүтэй та өөрөө юм шүү гэдгээ битгий мартаарай. Таны хийсэн зүйлд алдаа байна гэж бодож байна уу. Тэр үед “за яахав дээ, ганц удаа, за яах вэ тэгж байгаад болно” гэх бүртээ та өөрийгөө болон бусдыг хохироож байдаг.
Жич: Энд мэргэжлийн хяналтын байгууллагууд ч тодорхой хэмжээгээр буруутай байх магадлалтай.
Жишээ 4: ЖИЛ БҮР ХЭДЭН АРВАН ХҮҮХЭД ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛЖ БАЙНА
Нэгэн түүх. Ээж, аав нь охиноо хөдөө амьдардаг эмээ, өвөө дээр нь агаар салхинд гаргахаар амралтаар нь явуулжээ. Гэтэл харанхуй шөнөөр хамаатных нь ах согтуу орж, охиныг хүчирхийлсэн байна. Ээж, аав хоёрын хүсэл хүүхдийн хувьд заавал биелүүлэх хууль мэт. Тиймээс хүүхэд үг дуугүй л хөдөө явах бөгөөд хараа хяналт суларсан энэ үедээ эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гардаг байна.
Хүчингийн хэрэг үйлдэгчдийн дийлэнх нь ах дүү, хамаатан садан, аав ээжийн найз, хойд эцэг нь байдаг.
Нэг нас хүртлээ буюу ой хүрээгүй нялх хүүхдүүд хүчиндүүлсэн тохиолдол жил бүр хоёр гардаг. 1-4 настай хүүхэд хүчиндүүлсэн тохиолдол жил бүр арав гаруй гардаг. 5-9 настай хүүхэд хүчиндүүлсэн тохиолдол 30-аас дээш гарч байна.
Хүүхдүүдийнхээ амьдралд хэзээ ч үл арилах хар толбо гаргахаас бид сэргийлж чадах байсан уу? Хариулт нь ойлгомжтой биз ээ.
Жишээ 5: ХҮҮХДҮҮДЭЭ БИД ГЭР БҮЛИЙНХ НЬ ОРЧИНД Ч ХҮЧИРХИЙЛДЭГ
Гэртээ мянга мянган эцэг эхчүүд зодолдож, хэрэлддэг. Энэ нь энгийн л мэт, хүүхдэд нь хамаагүй л мэт санадаг байх. Хүүхдүүдийнхээ дэргэд найзуудтайгаа архидан согтуурна. Энэ үед мөн л дээр дурьдсан хүчингийн гэмт хэрэг гарах нь их бөгөөд хохирогчид нь өнөөх л хүүхдүүд байх нь цөөнгүй.
Мянга мянган айл хүүхдүүддээ насанд хүрэгчдэд зориулсан киног орой бүр хүчээр үзүүлдэг. Насанд хүрэгчдэд зориулсан кино гэхээр та "арай ч порно үзэхгүй ээ" гэж бодож байна уу. Үгүй дээ, насанд хүрэгчдэд зориулсан аллага, хүчирхийлэлтэй кино ч хүүхдийг сэтгэл зүйн хувьд хүчирхийлж байдаг.
Тэр ч бүү хэл зарим эцэг, эх бага насны хүүхдээ +14 заалттай кино үзүүлэхээр кино театрт дагуулан ордог. Тас харанхуй орчинд, маш том дэлгэцээр аллага гарч буй киног бяцхан хүүхдэд үзүүлнэ гэдэг хүчирхийлэл юм шүү дээ, эцэг эхчүүд минь.
Жич: Кино театрт хүүхэд дагуулж орж болохгүй гэдэг бэлээхэн дүрэмтэй атлаа түүнийгээ биелүүлдэггүй, зохих шаардлагаа тавьж чаддаггүй кино театрынхан хүчирхийлэгчдийн нэг хэсэг болж буй гэдгээ санах учиртай.
Жишээ 6: АГААРЫН БОХИРДЛЫН УЛМААС ЖИЛД 120 ХҮҮХЭД АМИА АЛДДАГ
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол 0-5 насны хүүхдүүдэд хамгийн их сөргөөр нөлөөлж буйг тогтоосон. Тэд жилд 120 хүүхэд агаарын бохирдлын улмаас амиа алддаг хэмээн 2017 онд мэдээлж байсан юм.
Өнөөдөр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан нь уушгины хатгалгаа болж байна. Гэвч энэ бол монголчуудын хувьд бас л нэг мэдээ. Байдаг л нэг тоо. “Миний хүүхэд л үхээгүй бол” гэж боддог шийдвэр гаргагчид олон байдаг юм болов уу?
Өнөөдөр хүүхдүүд агаарын бохирдлын улмаас хэдэн зуугаараа амиа алдаж байна. Гэвч үлдсэн хүүхдүүд нь ирээдүйд хэн болох билээ? Гадны нэгэн судлаач “агаарын бохирдол өнөөдөр амьдарч байгаа 130 см-ээс доош өндөртэй хүүхдүүдэд хамгийн халтай. Тэд ирээдүйн уушгины хорт хавдраар өвчлөгсөд болох магадлал өндөр. Монголчууд та бүхэн хүүхдүүдийнхээ ирээдүйгээр дэнчин тавьж байна” хэмээн хэлэхэд танхим чимээгүй болж билээ.
Гэх мэт... гэх мэт... Бид хүүхдүүдийнхээ амь насыг юман чинээ бодолгүй алдсаар л...
Аавын бяцхан охин бусдад хүчирхийлүүлэн амиа алджээ, айлын ганц охин хурдны моринд өшиглүүлэн тархиа цөмлүүлжээ, унаач хүү амиа алджээ, паркын тоглоом нурж хүүхдүүд гэмтжээ. Хүүхдүүдийн талаарх эмгэнэлт мэдээллүүд ар араасаа цуварсаар л.
Та хүүхдэдээ хайртай юу? Тэгвэл яг одоо орчин тойрноо хар. Гэртээ хариад гэрийнхээ тавилгыг анзаар. Таны хүүхдэд аюултай орчин бүрдсэн юм биш биз? Тийм бол тэднийг хойшлуулалгүйгээр даруй зас.