Ялалтын гоолыг Криштиан Рональдо хийж 1:0 оноогоор Португальчууд яллаа

Б.Сондор GoGo.mn

2018-06-20 21:52 GMT+8

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “B” хэсгийн тоглолт Португаль болон Мороккогийн шигшээ багуудын хооронд эхэлж 1:0 харьцаатайгаар Португалийн шигшээ баг ялалт байгууллаа. 

Португалийн ялалтын гоолийг Криштиан Рональдо тоглолт дөнгөж эхлээд 4 минутад эсрэг талын хаалганд хийсэн юм.  Энэхүү гоол нь түүний олон улсын тэмцээнд хийсэн 85 дахь удаагийнх болж Европд рекорд тогтоолоо. Өмнө нь 84 удаагийн гоолын дээд амжилтыг Унгарын хөлбөмбөгчин Ференц Пушкаш эзэмшиж байсан юм.

Тус хоёр улсын баг 1986 оны ДАШТ-ээр учраа тааран тоглоход Морокко 3-1 харьцаатай илүүрхэж байв. Харин өнөөдөр буюу 32 жилийн дараа Португаличууд Морокког ийнхүү яллаа. Тоглолтын төгсгөлд Португальчууд 19, харин Морокко 23 сануулгыг авсан байлаа. 

Бид тун удахгүй Уругвай болон Саудын Арабын тоглолтын мэдээллийг хүргэх болно.

Ээж минь Морокко, аав минь Португаль. Би аав ээжийнхээ аль нэгийг сонгож чадахгүй нь...

Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжиннямын уншсан уриаг утасныхаа дуудлаганд тоглуулаарай. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 2612 санал өгсөн байна.

Дээшээ