Уругвайчууд 1:0 харьцаатайгаар Саудын Арабын шигшээ багийг хожлоо

Б.Сондор GoGo.mn

2018-06-21 00:51 GMT+8

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “А” хэсгийн сүүлийн тоглолт болох Уругвай болон Саудын Арабын шигшээ багийн тоглолт 1:0 оноогоор Уругвайчуудын ялалтаар өндөрлөлөө. Ингэснээрээ тэд А хэсгийн Оросын шигшээ багийн оноотой тэнцэж байгаа юм.

Ялалтын гоолыг Уругвайн гол довтлогч Луис Суарэз тоглолтын 23 минутад хийсэн бөгөөд тэрээр шигшээ багийнхаа төлөөх 100 дахь тоглолтдоо өнөөдөр оролцож буй нь энэ эж.

Өмнөд Америкийн төлөөлөл Уругвайн шигшээ баг хамгийн сүүлд 1970 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтод ялалт байгуулсан ба тухайн жил хагас шигшээ шатанд шалгарч байсан юм. 

Хоёр баг ДАШТ-ий хүрээнд учраа тааран тоглож байгаагүй ч нөхөрсөг тоглолтын хүрээнд хоёр удаа таарч тоглоход Саудын Араб нэг хожиж байсан бол үлдсэн нэг тоглолт тэнцээгээр өндөрлөж байсан юм. 15 дахь удаа ДАШТ-д оролцож байгаа Саудын Араб анх удаа Өмнөд Америкийн багийн эсрэг нүүр тулсан нь энэ аж. 

Бид тун удахгүй Иран болон Испанийн шигшээ багийн тоглолтын мэдээллийг хүргэх болно. 

Уругвайн шигшээ багийн довтлогч Саурез тоглолт эхлэхээс өмнө бөмбөгөө цамцан дотроо хийн үнссэн нь хөл хүнд эхнэртээ зориулсан үйлдэл аж.

Саурез тоглолт эхлээд 23 дахь минутад эсрэг талын хаалганд гоол орууллаа.

Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжиннямын уншсан уриаг утасныхаа дуудлаганд тоглуулаарай. 

 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5326 санал өгсөн байна.

Дээшээ