-С.Чинзориг сайдыг огцрохыг шаардан яамны үүдэнд цуглаан хийж байна-
Яг одоо Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг огцрохыг шаардан, яамны үүдэнд нь цуглаан хийж байна.
Өнөөдрийг хүртэл тэднийг үл тоон, худал амлаж, ажлаа хийдэггүй, эмч эмнэлгийн ажилтнуудыг дорд үздэг НХХ-ийн сайд С.Чинзоригийг огцрохыг шаардаж байгаа юм.
Учир нь өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн ажилтнуудын тавьж буй шаардлагыг үл тоон, худал амласаар ирсэн төдийгүй эрүүл мэндийн салбарын ажилтнуудын Эрүүл мэндийн сайдтай байгуулсан гэрээг бүртгэхээс татгалзсан тул ийнхүү цуглаж, салбар яамны үүдэнд нь С.Чинзоригийг хүлээж байгаа нь энэ аж.
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Мягмар хэлэхдээ, “Бид хэлэлцээрт орохыг, амлалтаа биелүүлэхийг удаан хугацаанд хүлээлээ. Хүний амь насыг хариуцаж байгаа учраас өргөсөн тангаргаа, эрдэнэт хүний амийг бодоод өнөөдрийг хүртэл ажил хаялт зарлаж чадахгүй явна. Бид цуглаж, жагсаж, үсээ хусч, 9 хоног суулт хийж үзлээ. Гэтэл эрүүл мэндийн салбарын ажилтнуудын итгэлийг хөсөрдүүлж, өнөөдрийг хүртэл үл тоомсорлон. Бидний хувьд өнөөдөр улс орон даяар ажил хаях нөхцөл үүссэн байна. Эмч, сувилагч нар ажил хаяснаас хүний амь насанд аюул учирвал өнөөдрийг хүртэл асуудалд хариуцлагагүй хандсан сайдтайгаа хариуцлага тооцоорой” гэсэн юм.
Эрүүл мэндийн салбарын 48 мянга гаруй ажилтнуудыг төлөөлөн Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны гишүүд, сонгуультан, эмч, сувилагч, ажилтнуудыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна талбайд энэ сарын сарын 21-ний өдөр цуглаанд оролцогчдоос Монгол Улсын Засгийн газарт хандан дараах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг ШААРДАЖ байна. Үүнд:
1.Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулж, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг асуудлаар салбар дотроо тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын нэмэлт хэлэлцээр”-ийг хууль бусаар ямар нэг шалтаг, шалтгаан тоочихгүйгээр энэ сарын 21-ны дотор бүртгэх,
2.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалт, мөн 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан боловч огт хэрэгжүүлэхгүй, ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах,
Дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээр”-ээр үүсгэсэн хамтын маргааны хүрээнд ажил хаялт хийх эрх үүссэн тул 2018 оны 06 сарын 22-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна.
Мөн ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлжээ.