Жастин Трюдогийн либерал засгийн газар өнгөрсөн жил марихуанаг албан ёсоор хуульчлах саналыг танилцуулсан билээ. Эмчилгээний марихуан Канадад аль хэдийн хуульчлагдсан байдаг.
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо твиттэртээ “Гэмт хэрэгтнүүд ашиг олох, хүүхдүүд марихуаныг худалдаж авахад дэндүү амархан байсан. Гэхдээ бид өөрчилнө. Марихуаныг хуульчлах, зохицуулах ажлын төлөвлөгөөг Сенат зөвшөөрлөө” гэж жиргэжээ.
Канадын дээд танхим 52, 29-ийн харьцаатай санал өгснөөр марихуанаг улс даяар хуульчлах саналыг зөвшөөрсөн юм.
Эхний ээлжинд засгийн газар долдугаар сарын 1-нээс жижиглэн худалдаагаар марихуаныг борлуулж эхлэхээр төлөвлөсөн ч сенатаас өдрийг нь хойшлуулахаар болжээ. Жастин Трюдогийн мэдээлснээр аравдугаар сарын 17-ноос тус хууль албан ёсоор хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.
Канадууд гэртээ марихуан ургуулж, 30 грамм хуурай ургамлыг хувийн хэрэглээндээ авч явах боломжтой. Зааж өгсөн хэмжээнээс хэтэрвэл эсвэл нийлүүлэгч тал илүү ихийг борлуулсан тохиолдолд торгууль төлж, дараагийн арга хэмжээг авна.
Марихуаны хэрэглээг улс даяар хуульчилсан анхны орон Уругвай юм. Сенатор Тони Деан ”Бид 90 жилийн хоригийн дараа түүхэн үйл явдлын гэрч боллоо. Засгийн газар зоригтой алхам хийлээ.” гэсэн юм.
Эх сурвалж: Guardian