Нэр хүнд, цар хүрээгээрээ Олимпын наадмын дараа бичигддэг хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдийн засгийн ямар ач холбогдолтой болохыг “Bloomberg”-ийн шинжээчид тооцсон байна.Улс орон бүрийн ажиллах хүчний 50 орчим хувь нь ОХУ-д болж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудыг үзнэ гэж тооцвол тэмцээний эхний хоёр долоо хоногт улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнд нийт 11.9 тэрбум ам.долларын эрсдэл учирч болзошгүй байгаа юм. Гэхдээ энэ нь үнэмшилтэй биш санагдах ч хөлбөмбөг үзэх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал, хөлбөмбөг үзсэнээр тоглолт эхлэхээс нэг цагийн өмнө, тоглолт дууссанаас хойш гурван цагийн турш хөгжөөн дэмжигчид аз жаргалтай байдаг байна.Түүнчлэн хүмүүс аз жаргалтай байх нь ажлын бүтээмжийг 10-12 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тоо баримт байдаг. “Bloomberg”-ийн судлаачид Португал болон Мороккогийн шигшээ багийн тоглолтоор жишээ авч тайлбарласан байна. Энэхүү тоглолтод португалчууд ялалт байгуулах өндөр магадлалтай бөгөөд ийм сэтгэл хөдлөлтэйгөөр тус улсын ажиллах хүчин 2.6 хувийн илүү үр бүтээмжтэй ажиллах боломжтой байгаа юм. Энэ нь Португалын дотоодын нийт бүтээгдэхүүнд 19 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ гэж тэд тайлбарлажээ. Харин Бразилын шигшээ баг Коста Рикад хожигдвол тоглолт дууссанаас хойш тус улсын ажилтнуудын бүтээмж 14.4 хувиар буурч магадгүй гэнэ.
Н.Номин-Эрдэнэ