Маркетингийн сонирхолтой кейс уншаарай 1-р нийтлэлийг энд дарж уншина уу.
Маркетингийн сонирхолтой кейс уншаарай 2-р нийтлэлийг энд дарж уншина уу.
Маркетингийн сонирхолтой кейс уншаарай 3-р нийтлэлийг энд дарж уншина уу.
Тоосны мангас /2-р хэсэг/
2015 оны байдлаар Монголын тоос сорогчийн зах зээлийн 60%-г дангаараа эзэлсэн Монголчуудын дунд Тоосны Мангас нэрээрээ алдаршсан Германы Dirt Devil брэндийн амжилтын талаарх кейсийг үргэлжлүүлэн хүргэж байна.
2010 оны 12-р сарын 25 өдөр Dirt Devil брэнд Смарт электроникс дээр борлуулагдаж эхэлсэн ба брэнд менежер эхний удаад ямар нэгэн сурталчилгаагүйгээр борлуулж үзэхээр төлөвлөв. Аливаа бараа, үйлчилгээг ямар нэгэн сурталчилгаагүйгээр борлуулж үзэх нь дараа дараагийн хийж хэрэгжүүлэх ажилбарын үр дүнг хэмжихэд чухал нөлөөтэй юм. Шинэ жил болж байгаатай холбогдуулан Smart супермаркетад хүний хөл хөдөлгөөн их байсан ба худалдааны зөвлөхүүдийн тайлбараар өдөрт 10-15 ширхэг тоос сорогч борлуулагдаж байв. 2011 он гарч өмнөх нийтлэлд гарсан судалгаанд суурилсан брэнд реклам гарснаар өдрийн борлуулалт 40-50 ширхэг болж анх төлөвлөсөн борлуулалтаасаа өндөр борлуулалтыг хийж эхлэв.
Сурталчилгааны гуравдугаар хэсэг нь: Орчны агаарыг бохирдуулдаггүй. “Өндөр зэрэглэлийн таван одтой шүүлтүүр нь харшил үүсгэгч, бичил биет, нарийн тоосонцруудыг ч шүүх чадвартай” гэж хэлсэн нь хэрэглэгчдийн ухамсарт байдаг тоос сорогчны араас гардаг эвгүй үнэртэй холбоотой ба Dirt Devil брэнд нь тоос сорогчоор дамжин гарч байгаа агаарыг цэвэршүүлж гаргадаг гэсэн ойлголт байв. Брэнд реклам нь хэрэглэгчдэд нэг талаараа бүтээгдэхүүний талаарх амлалт өгдөг билээ. Тэгвэл Dirt Devil брэндийн тоос сорогч нь өөрийн биеэр дамжин гарч байгаа бохир агаарыг Нано технологиор шүүж гаргадаг байсан нь брэнд рекламын хэрэглэгчдэд өгч байгаа амлалттай яг таг нийцсэн юм.
Бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хэр сайн тайлбарлаж байна, тэр хэмжээгээр борлуулалт нэмэгдэж байв. Брэнд менежер нэгэн зэрэг олон хүнд тоос сорогчны талаарх мэдээлэл өгснөөр цаг хэмнэж борлуулалт өснө гэж таамаглав. Тус таамаглалаа баталгаажуулах үүднээс 2011 оны 3-р сарын сүүлээс TV5, TV9 телевизийн Бямба, Ням гараг бүрийн өглөө хөтөлбөрөөр орж ярилцлага өгч эхлэв.
Ярилцлага өгч эхэлснээр нэгэн зэрэг олон хүнд бүтээгдэхүүний шинж чанар, давуу талыг тайлбарлаж цаг хэмнэсэн төдийгүй, тухайн өглөө хөтөлбөрт орсон амралтын өдрүүдийн борлуулалт өдрийн 80-100 ширхэг, зарим тохиолдолд 100 ширхгээс илүү Тоос сорогч борлуулж эхлэв.
Бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, хэрэглэгчдэд танигдах тусам тус брэндийн борлуулалт урт хугацаанд нэмэгдэх нь харагдсан тул татан авалтыг анх төлөвлөснөөс 3 дахин ихээр шинэчлэн төлөвлөж зах зээлийн үнийг хөдөлгөлгүй борлуулснаар 2011 онд Монголын тоос сорогчын зах зээлийн 25%-г Dirt Devil брэнд дангаараа эзлэв. Тэр үед Монголын электрон барааны зах зээлд нийт 9 компани тоос сорогч борлуулдаг байсан ба Смарт электроникс компаниас бусад нь SAMSUNG, TOSHIBA, SHARP, LG зэрэг брэндийг борлуулдаг байв. Ганцхан салбартай Смарт электроникс компани дээр Dirt Devil дангаараа борлуулагддаг байсан ч нийт зах зээлийн 25%-г эзэлсэн нь тухайн жилдээ маш том амжилт байлаа.
Цаашид Dirt Devil брэнд зах зээлийн 60%-г ямар аргаар эзэлсэн, өрсөлдөгч компаниуд дуураймал Dirt Devil борлуулж эхлэхэд ямар арга хэмжээ авч ялгарсан зэргийг дараагийн нийтлэлдээ нийтлэх болно.