Зун цаг хэдийнээ айлчилжээ. Энэ бол та бидний амралтаа аван, спортоор хичээллэн, аялал зугаалгаар явж, лагерьтаа алжаал ядаргаагаа тайлж, ном унших цаг. Тийм ээ, ном унших цаг. Гэрийн сүүдэрт, голын эрэг дээр, моддын доор гээд ном унших шиг таатай амралт үгүй. Харин та энэ зун унших номоо хараахан төлөвлөж амжаагүй бол Монсудар хэвлэлийн газраас танд дараах 8 номыг санал болгож байна.
1. ЮВАЛЬ НОЙ ХАРАРИ “САПИЕНС: ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТОВЧ ТҮҮХ”
Марк Зукерберг, Барак Обама, Билл Гэйтс зэрэг алдартнууд уг номыг хүн бүр унших ёстой номын нэг хэмээн зөвлөж байсан зэргээс Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх номын чансаа харагдана. Анх 2015 онд англи хэлээр хэвлэгдсэн даруйдаа Нью-Йорк Таймс сонины бэстселлерийг тэргүүлсэн уг ном одоог хүртэл бэстселлерийн жагсаалтад багтсан хэвээр буй.
Юуны өмнө тус номын зохиогч Иерусалимийн Хэбрю их сургуулийн түүхийн ухааны профессор Юваль Ной Харариг түүхч гэхээсээ илүү сэтгэгч гэх нь илүү оновчтой. Тэрбээр түүхийн уламжлалт бичлэгийн хэлбэр болох “Ямар ямар үйл явдал хэзээ болсон бэ?” гэдэг асуултаас төдийгүй түүхийг өнөө цагийн өндөрлөгөөс харж, дүгнэх явдлаас татгалзсан агаад хүн төрөлхтний туулж ирсэн замыг урьд өмнө хэний ч харж байгаагүй өнцгөөс харж, дүгнэсэн нь уншигчдын дунд шуугиан тарьсан юм.
Хомо Сапиенс хүмүүс 300000 гаруй жилийн өмнөөс Саваннагаас гарч байсан бол өдгөө дэлхий даяар тархаж, харьцангуй урт насалж, маш их баялаг, мэдлэгийн эзэд болсон боловч бид анчин түүвэрлэгч өвөг дээдсээсээ илүү жаргалтай болсон уу? Харамсалтай нь, хувь хүний түвшинд үгүй. Гэхдээ яагаад үгүй гэж? Үүнийг та Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх номоос уншаарай.
2. “ОРОС ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ”
Зуны амралтаараа хайр дурлал, уйтгар гуниг, энэрэх сэтгэл, зовлон шаналал, баяр бахдал гээд хүн төрөлхтөнд заяагдсан бүхий л мэдрэмжүүдийг нэг дороос амсах боломжийг гагцхүү Орос өгүүллэг, тууж ном л танд олгоно.
Оросын утга зохиолын алтан үе буюу 1800-гаад оны эхэн үеэс Октябрийн хувьсгал хүртэлх зохиол бүтээлүүд дэлхийн утга зохиолын түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг. Тэгвэл Монсудар хэвлэлийн газраас чухам уг цаг хугацаанд хамрагдах зохиолчид болох А.С.Пушкинээс А.П.Чехов хүртэлх Оросын утга зохиолын сартваахиудын шилдэг 11 өгүүллэг, туужийг эмхэтгэн зохиолчдын төрсөн он цагийн хэлхээсээр дараалуулан Орос өгүүллэг, тууж антологийг эрхлэн гаргажээ.
3. ХҮБЕРТ ЗАЙПЕЛЬ “ПУТИН: ТӨРИЙН ХЭРГИЙГ ДЭРГЭДЭЭС НЬ АЖИХУЙ”
Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүний нэг бол яах аргагүй ОХУ-ын ерөнхийлөгч Путин. Мөнхийн хөрш улсын иргэний хувьд, геополитик, улс төрийн амьдрал сонирхдог нэгэнд ч, жирийн тагнуулын ажилтнаас дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгч болсон хувь хүний амжилтынх нь нууцыг сонирхсон хүнд ч уг ном маш сонирхолтой байх болно.
Тус номын зохиогч Германы нэртэй сэтгүүлч Хүберт Зайпель Дмитрий Медведев тэргүүтэй Путиний хань нөхөд төдийгүй нэгэн цагт олигарх явсан Березовский, Ходорковский зэрэг дайснуудтай нь ч олон удаа уулзаж ярилцсан байсан нэгэн гэнэ. Зайпелийн энэхүү ном бол Владимир Путин гэдэг бодгаль, түүний амьдрал үйл, тушаал шийдвэрийн талаар олон жилийн турш хийсэн судалгааны ажлын үр дүн бөгөөд түүний тухай хамгийн өгүүлсэн хамгийн бодит, сайн ном болсныг дурдах нь зүйтэй.
4.ЧИНГИЗ АЙТМАТОВ “ЖАМИЛЬ”
Уншигч авхай таны амралтын төлөвлөгөөнд, аяны чемоданд уран зохиолын ном заавал багтдаг биз ээ. Тэгвэл зуны намуухан үдэш ил галын дэргэд дэлхийн хамгийн сайхан хайрын түүхийг уншвал юутай ч зүйрлэшгүй сайхан амралтуудын нэг болно гэдэгт итгэлтэй байна. Киргизийн суут зохиолч Чингиз Айтматовын Жамиль тууж Монсудар хэвлэлийн газрын “Утга зохиол” цувралын 21 дэх дэвтэр болон хэвлэгдсэн нь уншигчдаас өндөр үнэлэлт аваад буй.
Мөн орчуулгын чанар, бүтээлийн сонголт зэргээрээ эрс ялгарч буй уг цувралаас аялалаар явах хүмүүс заавал унших нэг бүтээлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ бол Элиас
Канеттигийн Марракешийн дуу хоолой бүтээл юм. Аян замын тэмдэглэл төрлийг цоо шинээр нээсэн энэ бүтээлээс та аялалын жинхэнэ мөн чанарыг мэдрэх нь гарцаагүй.
5. СҮНЗ “ДАЙТАХ УРЛАГ”
Хамгийн үр дүнтэй өнгөрсөн амралт бол өөрийгөө хөгжүүлсэн амралт. Тэгвэл 2500 гаруй жилийн өмнө анхлан цэрэг дайны стратегийн үндэс хэлбэртэй бичигдсэн боловч өдгөө хувь хүний хөгжил төдийгүй бизнес, стратегийн чиглэлийн ном хэмээн тооцогдох болсон Сүнзийн Дайтах урлаг номыг бид энэ зун унших ёстой номын жагсаалтад багтаалаа.
Дэлхийн хэмжээний олон СЕО нарын зүгээс төдийгүй Харвардын Их Сургуулийн Бизнесийн сургууль өдгөө хичээлийнхээ гол гарын авлага болгон үздэг уг номыг өдгөө амжилтад хүрэхийг хүссэн хүн бүр унших болжээ.
6. РИЧАРД ДАВИД ПРЕХТ “ХАЙР: ЦЭГЦРЭЭГҮЙ СЭТГЭЛ”
Энэ дэлхий дээр зөвхөн надад тохирох хэн нэгэн бий болов уу? Хэрэв байдаггүй бол би яах ёстой вэ? Эсвэл бүр нэгээр ч тогтохгүй хүмүүс бий юу? Заяаны ханиа олохгүй бол би юу хийх ёстой вэ? Тохирохгүй хэн нэгэнтэй суугаад л “биологийн” үүрэг даалгавраа биелэх ёстой юу? Заяаны минь хань, тодруулбал надад тохирох төгс идеал хүн надаас өмнө хэдэн зууны мэндэлчихсэн юм биш байгаа? Ер нь хайр гэж юу юм бэ? гэх мэтчилэн хайрыг тойрсон эцэс төгсгөлгүй асуултуудын хариуг хаанаас авах вэ?
Германы философич Ричард Давид Прехт хайрын тухай судалдаг философи, психологи, антропологи, этнологи, социологи, хими, генетик, эволюцын биологи, тархи судлал гээд асар олон салбарыг хамруулан, танин мэдэхүйн зорилгоор хялбаршуулан бичсэн Хайр: Цэгцрээгүй сэтгэл ном дээрх асуултуудын хариуг олоход тань туслах болно.
7. МАРК МЭНСОН “ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ”
Амралт хэдий эхэлсэн ч санаа зовоосон, тулгамдсан асуудлууд та биднийг даган, стресстүүлэх явдал бишгүй л тохиолддог. Байзаарай, тэгвэл бизнесмэн, алдарт блогч, зохиолч Марк Мэнсоны Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг номыг уншаад үзэгтүн.
Уг ном танд хувь хүний хөгжлийн уламжлалт номуудын сургадаг “илүү их инээмсэглэ, илүү их хайрла, хэзээ ч битгий бууж өг, бүхэн зүйлс сайхан болно” гэдэг хэвшмэл болсон атлаа хэн ч дагадаггүй зөвлөгөөг өгөхгүй гэдгийг хэлэх байна. Ямар ч атугай Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг номыг уншаад та амьдралыг цоо шинээр харж эхлэх болно гэдэгт итгэлтэй байна.
8. Ж.К.РОУЛИНГ “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ БУЮУ “АЗКАБАНЫ ХОРИГДОЛ” ШИНЭ БОТЬ
Энэ зуны хамгийн хүлээлттэй номын тоонд яах аргагүй Харри Поттер цуврал романы III дэвтэр Азкабаны хоригдол багтана. Өнгөрсөн намар Харри Поттер цуврал романы I, II дэвтэр албан ёсны эрхтэйгээр хэвлэгдэн гарсан даруйдаа уншигч олны таашаалд хүрч, дараагийн дэвтрийн хүлээлт үүссэн билээ.
Тэгвэл хүн төрөлхтнийг ид шидийн ертөнцөөр аялуулж, бүхэл бүтэн нэгэн үеийг байлдан дагуулсан тус ном уншигч таны гар дээр 7 дугаар сарын 10-нд очихоор төлөвлөгдсөнийг дуулгахад таатай байна. Уншигч та уг ном хэвлэгдсэн даруй аяллын чемодандаа багтааж, үр хүүхдэдээ төдийгүй өөрөө ч уншиж дурсамжаа сэдрээхээс буцахгүй гэдэгт итгэж байна.