Хэсгийн эхний тойргийн тоглолтдоо Австралийн шигшээ багийг буулган авч хэсгээ тэргүүлж эхэлсэн Францын шигшээ баг өнөөдөр Перугийн шигшээ багтай “Централ” цэнгэлдэх хүрээлэнд тоглох юм.
Хэрэв өнөөдрийн тоглолтод Франц 3 оноо авч чадвал хасагдах шатанд шалгарах боломжтой болох бол Перугийн шигшээ баг өнөөдөр ямар нэг байдлаар оноо авч байж хасагдах шатанд үлдэх боломжоо хадгалж үлдэх чухал ач холбогдолтой тоглолт юм.
Хоёр багийн мэдээлэл
Хоёр баг аль аль нь эхний тойргийн гараагаа гаргана хэмээн мэдээлж байна. Перугийн шигшээ багийн ахлагч Паоло Гуэррэро өнөөдрийн тоглолтыг гараанаас эхлүүлж магадгүй байгаа бөгөөд тэрээр Данийн эсрэг тоглолтод сэлгээнээс оролцсон юм.
Хоорондын тоглолт
1982 оны дөрөвдүгээр сард Парк Дэ Принс цэнгэлдэх хүрээлэнд хоёр баг цорын ганц удаа тоглосон бөгөөд Өмнөд Америкийн баг Францыг 1-0р илүүрхэж байв.
Холбоотой статистик
- Франц хамгийн сүүлд 1978 оны ДАШТ-ээр Өмнөд Америкийн багт хожигдож байсанаас хойш 7 тоглолтод ялагдал хүлээгээгүй. ( 3 хожил , 4 тэнцээ )
- Сүүлийн 6 ДАШТ-д Өмнөд Америкийн багуудын эсрэг хаалгандаа гоол алдаагүй.
- Мөн Францын шигшээ баг ДАШТ-д хэсгийн сүүлийн 4 тоглолтод ялагдал хүлээгээгүй. ( 3 хожил , 1 тэнцээ )
- Өнөөдөр Уго Лорис шигшээ багийнхаа төлөөх 100 дахь тоглолтдоо оролцох боломжтой. Францын шигшээ багийн түүхэнд 100 тоглолтод оролцсон хаалгач байдаггүй.
- Перугийн шигшээ баг Европын багуудын эсрэг хийсэн сүүлийн 5 тоглолтдоо ялалт байгуулж чадаагүй. (2 тэнцээ, 3 хожигдол)
- Мөн ДАШТ-ий хүрээнд сүүлийн 7 тоглолтдоо хожил аваагүй. ( 2 тэнцээ , 5 ялагдал )
- Перу нээлтийн тоглолтод Данийн эсрэг 17 удаа хаалга руу цохисон ч ялагдал хүлээсэн.
Л.Анхбаяр